Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 10/

9658352_origӨнөөдөр аргын тооллын 2013 оны 10-р сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн намрын адаг Хар нохой  сарын шинийн 6. Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Бархасвад гараг. Наран 07.25-д мандаж, 18.26-д жаргана. Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Тийн мэдэхүй.  Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарахад сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)

Сорилтын өдөр. Харамсалтай нь өнөөдөр хамгийн сайхан өдрүүдийн нэг биш бололтой. Агаарт будлиан дэгдэж хамгийн тодорхой эсвэл лавтай төлөвлөгөөг бусдад ойлгуулахад амаргүй байж магад. Өөртөө өнөөдөр хөнгөхөн даалгаврууд сонго. Таны бие махбодын боломж хэвийнхээс доогуур байж болзошгүй бөгөөд од гаригийн чиг хандлага таны эрч хүчтэй байдал хүч тэнхээг чинь үргэлжлүүлэн сулруулж таныг ядаргаа сульдаанд оруулж ч болох юм. Хэрэв таны анхаарал сул байгаа бол бүтээлч эсвэл оюунлаг ажиллагаанд анхаарлаа тевлөрүүлэх нь ухаан сорьсон ажил хийснээс илүү үр дүнтэй байх болно.

 

Хумх (1/20-2/18)   

Дарамттай өдөр. Хэрэв таны төлөвлөгөө, хүлээж байсан үр дүнд тань хүрэхгүй байгаа бол тэднийг дахин нэг хараарай. Асуудал тохиромжгүй байдлаас биш харин таны хандлагаас шалтгаалж байсныг олж харна. Хумхынхан магадгүй хүнд боломжгүй зүйлсийг хийх гэж зүтгэж, эсвэл бусдыг хийхийг шаардаж байж магад. Их хэмжээний мөнгө тушаал дэвших юмуу, нэмэлт ажлын хөлсөөр дамжин орж ирэх болно.

 

 

Загас (2/19-3/20)

Зөн совингоо дага. Чухал бизнесийн харилцаа холбоонд хуулийн дагуу оролц. Бусдын зөвлөгөөг сонс. Хэрхэн сайн гүйцэтгэхээ мэдэхгүй байх нь хохирлыг бий болгоно. Загасны ордны эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролын талаар санал хуваагдаж магадгүй. Яг одоо ямар ч шийдвэр бүү гарга. Харин оронд нь их дээд сургуулийн талаар илүү их мэдээлэл цуглуул. Загасныхан цаашид судалгаа хийхээр төлөвлөснөөр сайн үр дүнд хүрэх болно. Мөн хайрын эрэлд гарснаараа санамсаргүйгээр сэтгэл татам хэн нэгэнтэй учрана. Гэнэтийн уулзалт хэн хэнийх нь сэтгэлд оч харваана.

 

Хонь (3/21-4/19) 

Бүтээлч өдөр. Хэрэв танд маш том зорилго байдаг бол энэ нь таныг зөв шийдвэр гаргаж, зөв алхам хийхэд туслах болно. Бизнес болон таатай байдал хоёрын хооронд зааг байдаг гэдгийг сана. Ямар нэг томоохон арга хэмжээг цуцлах боломжгүй байгаа бол ядаж л хэт их мөнгө зарлагадахгүй байх тал дээр анхаар. Хүмүүст зөвлөгөө өгөхдөө болгоомжтой бай. Найзтайгаа чин сэтгэлээсээ ярилц. Өчүүхэн жижиг асуудлаас болж хэт сүржигнэх хэрэггүй.

 

Үхэр (4/20-5/20)
Сэргэлэн цовоо өдөр. Тайван бус мөн түгшүүртэй сэтгэгдэл давамгайлна. Тиймээс бүх зүйлийг цэгцтэйгээр тайван шалгах нь зөв. Таны бүтээлч санаа амжилттайгаар хэрэгжих төлөвтэй. Та өөрийн авъяас чадвараа ашиглах хэд хэдэн боломж нээгдэнэ. Аливаа зүйлийг марган хэлэлцэж буй хүмүүс болон бичиг цаасны ажил эрхлэгчдийн хувьд шүүмжлэх дүгнэх чадвар шаардсан ажлууд энэ өдөр амжилттай байх болно. Юу ч таны анхаарал гярхай нүднээс зугтааж чадахгүй мэт байна.

Хамтатгах (5/21-6/21)   

Сорилтын өдөр. Ихрийнхэний 11-р гэр найз нөхөд, хамтрагчид ба удаан хугацааны зорилгыг илэрхийлдэг учраас бүлэг багийнхны сонирхол эрэл хайгуул идэвхижинэ. Цаг агаар сайжирч байгаа учраас гадагшаа гарч тоглож цэнгэхэд цаг гарга. Гэхдээ хоол болон уух зүйлийнхээ хэрэглэх хэмжээний талаар бодолтой байх хэрэгтэй. Зарим нэг зүйлийг хэтрүүлэн хэрэглэх магадлалтай. Жилийн дийлэнх сар өнгөрчихлөө. Тиймээс санхүүгийн зорилт туйлын хүсэл, ирээдүйн зорилгоо эргэцүүлэн дүгнэж үзэх нь он дуусахаас өмнө амжуулахаар төлөвлөсөн зүйлээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхээ хянахад жинтэй хувь нэмэр болно.

Мэлхий  (6/22-7/22)

Сэргээх өдөр. Мэлхийнхэний энерги доогуур байгаа тул санаа амар тайван сууж амьдралын сайн сайхан зүйлсийн талаар бод. Эрч хүчтэй мэлхийнүүд ч энэ удаа биеийн эрч хүч нөөцөө дуусгахаа тэвчих хэрэгтэй. Тайвширч байгалийн сайхныг мэдрэхэд гэмгүй шүү. Бодолгүйгээр өгнө гэдэг тийм ч зөв сонголт биш. Хэдий тийм боловч та бага гэж бодож байгаа ч хариуд нь хэр ихийг өгч авсандаа гайхах болно. Алдаа мадаг гарч болох ч хэрэггүй юманд санаа зовох хэрэггүй ээ. Алдаа бүрийг зөв гэж үзээд үүнээсээ суралцаж цааш яв. Нийгмийн шат өөд авирах хөгжилтэй байх ч бас үнэтэй байна.

 

Арслан (7/23-8/22)

Зүрх сэтгэлээ сонсох өдөр. Бизнес санхүүгийн асуудал тогтвортой байх болно. Нөлөө бүхий хүнтэй танилцаж холбоо тогтоох нь маш чухал. Хэрвээ танд урмын үг хэлж, хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй болвол нөлөө бүхий хүнд ханд. Мөрөөдлөө биелүүлэхийн өмнө бодит байдлыг сайтар бодолцож үзэх хэрэгтэй. Хэрэв гадаад руу аяллаар явж, хуримын ой тэмдэглэх гэж байгаа бол санхүүгийн асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Хэрэв удирдлага тань өвдвөл танд бусдад өөрийнхөө удирдах чадварыг нээн харуулах боломж гарах болно.

 

Охин (8/23-9/22)   

Хүнд өдөр. Амьдралын эрч хүч туйлын доогуур түвшинд байна. Энэ өдөр аялалд гарахаас татгалз. Учир нь азгүйтлээр төгсөх магадлал өндөр. Эд хөрөнгөтэй холбоотой томоохон хэмжээний гарз хохирол гарах бололтой. Магадгүй энэ нь гал түймэр хулгай дээрэмд өртөхтэй холбоотой байж мэднэ. Түнштэйгээ харилцах хүүхдүүдтэйгээ тоглох нь энэ өдрийн сөрөг хандлагыг бууруулж мэдэх юм.

 

Жинлүүр (9/23-10/22)

Утга төгөлдөр өдөр. Санаа зовоосон асуудлууд сэтгэлийг тань сорих тул тэвчээр гаргахад амаргүй байх болно. Гэвч та зоримог цөхрөлтгүй зантай тул огт санаа зовохгүй байснаар бусдыг тайтгаруулна. Гэхдээ та хөгжилдөн инээ, хэдийгээр та ажил ихтэй, таагүй үйл хэрэг гүйцэтгэж байгаа ч аз жаргалтай бай. Хүүхэд оролцсон томоохон арга хэмжээ агуу баяр хөөрийг авчирна. Жинлүүрийнхэн спортын арга хэмжээнд найдаж байснаас хамаагүй сайн оролцдог. Хэрэв та ажилгүй байгаа бол богино хугацааны амралтанд яв. Янаг амрагийн явдал нь түр зуурын сээтэгнэл байсан нь таныг хэрхэх талаар бодоход хүргэнэ.

 

Хилэнц (10/23-11/21)   

Хүнд өдөр. Зарим хилэнцийнхэнд удаан эмчилгээгүй байсан өвчинөө эмчлэх завшаан тохионо. Хамт ажиллагсадтайгаа маргалдсан бол нүүр нүүрээ харж, асуудлыг тэр дор нь шийдвэрлэх хэрэгтэй. Санчир гараг ухран өнгөрсөнөөр хувийн болон хамтран ажиллагсдын хоорондын харилцаа эргэж сэргэнэ.

 

Нум (11/22-12/21)

Хүлээх өдөр. Олон янзын хүмүүстэй уулзалт яриа хийх болно. Хуучны анд нөхөд нийгмийн дээд давхаргын нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалт онцгой ач холбогдолтой байна. Энэ уулзалтаас цаашид хэрэлжлүүлэх төлөвлөгөөндөө тусламж дэмжлэг авч чадна Энэ өдөр танд тавих арилжаа наймааны саналыг хүлээн ав. Танд амжилт ашиг авчирна.

водонепроницаемый чехол для iphone 4escort women dubaiбизнес процесс кредитованияradiator


Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 10/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.