Хүүхдээ шөнө хөхөөр хооллоход сайн

1238192_209464322553601_1710573493_nХөхний толгой гараагүй үед:
Толгой нь гараагүй хөх хэт том, хэт хавтгай, эсвэл хэт жижиг байдаг. Энэ үед хүүхэд хөхөө голоод уйлна. Иймд саалтуураар сааж хооллоод аажмаар дасгах нь зүйтэй.

Хөхөө зөв хөхүүлэх:
Ингэхдээ цэх сууж, хөхний толгойг хүүхдийн аманд бүрэн амлуулна. Хөхөө ээлжлэн хөхүүлнэ. Гэхдээ 20 минутаас илүү хөхүүлэх хэрэггүй. Хөхний ариун цэврийг сайтар сахивал зохино.

Хөх үрэвсэх үед:
Хөх үрэвсэх үед хавдах, хөндүүрлэж өвдөх зэргээр өвчлөмтгий болно. Мөн өндөр хэмээр халуурна. Урьдчилан сэргийлэхийн тулд хөхний ариун цэврийг сахь.

Хөхний толгой хагарсан бол:
Хөхний толгой хагарсан бол яаралтай эмчид хандаж шаардлагатай эмчилгээг нэн даруй хийлгэх хэрэгтэй.

Хөхний сүү өөрөө гоожих үед:
Энэ нь хөхний булчингийн давхаргын эсүүдийн хөдөлгөөн хэт идэвхжсэн, эсвэл биед окситоцин ихээр ялгарсантай холбоотой. Иймд шингэнг багасгах хэрэгтэй.

Хөх зангирах:

Хөхөө зөв хөхүүлэх хэрэгтэй. Хөхүүлсний дараа тайван байх нь чухал. Мөн бүрэн сааж, шингэн юм сайн уу.

Хөхний сүү татрах:
Сэтгэл санааны хямрал, чанаргүй хооллох, хүндээр өвчлөх, хэт ядрах, дутуу саах зэргээс болж сүү татарна.

Иймд шөнө заавал хөхүүлэх хэрэгтэй. Шөнө хөхүүлэхэд хөхний сүү нэмэгдэхээс гадна шөнийн цагаар хөхний сүү илүү тослог байдаг тул хүүхдийн жин нэмэгддэг. Цагаан будаа идвэл хөхний сүү татардаг. Харин мөөг нь савыг агшааж, хөх зангирахаас сэргийлдэг.

Emch.mnair 13backpage escorts dubaiденьги в долг владикавказ адресакак раскрутить сайт знакомств


Хүүхдээ шөнө хөхөөр хооллоход сайн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 19 November 2013 Reply

Сайн байна уу
Та бүхэн монголчууд монголчуудда зөвөлгөө өгч байгаа учираас монгол эх хүүхдийн зургийг сайтдаа тавьбал бусдын анхаарлыг илүү татах буйзаа. Гадаад хүний царай харахад бид яагаад гадуудыг харах гэж гэсэн бодол төрж өхөөрдөх сэтгэл ч үгүй болох юм. Жинхэнэ монгол хүүхэд дэндүү илдүүтэй хөөрхөн байдаг.Тэгээд ч жинхэнэ монгол энэ л царай ш дээ гэсэн сэтгэгдлийг монголчууддаа төрүүлээч Бид гадаадууд шиг шар үс том цэнхэр нүдгүй биздээ монголчуудаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.