Холливудын нэрт жүжигчин Деми Мур 50 насны босгонд тулах үедээ 18 дүү нөхөр Эштон Катчертаа хууртан,
ганцаараа хоцорсон билээ. Тэрээр ганцаардаж огт чаддаггүй тул дэргэдээ сэтгэлдээ нийцсэн эрийг байлгахын тулд чадах бүхнээ хийж эхэлсэн байна. Гэхдээ хачирхалтай нь Деми Мурын сэтгэлийг үеийн эрчүүд нь бус харин ч үе мултарсан залуус илүүтэй татах болжээ. Мур охин Румерынхаа найзуудын нэг жүжигчин Зак Эфронийг сүүлийн үед ихэд сонирхож, бүр гэрт нь хүртэл хүргэж өгөхөөр араас нь нэхэх болсон гэнэ.
“Мур Эфрон дурлачихсан байх аа. Тэр байнга л Закийн дэргэд байхыг хүсдэг болчихсон. Заримдаа бүр цагдаа шиг мөрдөөд ч байх шиг” хэмээн Мурын найз гэх нэгэн хэвлэлийнхэнд ярьжээ.
Р.Гэгээ