Зав муутай бүсгүйчүүдэд

8568Хумсыг ургуулж, арчилах нь тун төвөгтэй. Гарын хумс сард 3-6мм ургадаг. Эрүүл хумс хурууны үзүүрийн арьсан доороос 5 мм урт ургахад хоёр cap орчим хугацаа шаардагдана. Xумс тодорхой шалтгаанаас хурдан удаан ургаж болно.
-Илүү их ажил хөдөлгөөн хийдэг гарын хумс хурдан ургадаг. Мөн жирэмслэлтийн үед хумсаа байнга мэрдэг хүний, дулаан бүсэд амьдардаг хүний хумс харьцангуй хурдан ургадаг.
-Хумс янз бүрийн өвчин эмгэг, хэт бага хооллох, аминдэм, илчлэг муутай хоол хүнс байнга хэрэглэхэд, мөн шөнө өдрөөс хурдан ургана.
-10-14 насанд хумс хамгийн хурдан ургаж, 20 наснаас хойш хумсны ургах хурд нь аажмаар багасаж эхэлдэг.
Хиймэл хумс нь эмэгтэй хүн гоёж гоодоход амар, эвтэйхэн байдаг. Эмэгтэй хүний бүх зүйл гоо сайхан байх ёстой, гэтэл хумсыг үргэлж сайхан байлгах тун хэцүү. Хумс хугарч, халцарч, эсвэл янз бүрийн гэмтлээс цагаан толбо “үүл” үүсдэг. Ус саван, угаалгын нунтаг хумсны өнгө үзэмжийг улам муутгадаг. Хумсаа будаад, дараа нь байнга юм угаагаад байвал хумсны лак гурав дөрөвхөн хоногийн дотор л хуурчихдаг.
Харин хиймэл хумс энэ бүx хүндрэлээс салахад тус болно. Тэр жинхэнэ хумсны бүх дутагдлыг нуун, гарыг үргэлж цэвэр цэмцгэр, байнга арчилж байдаг мэт харагдуулна. Үүнээс гадна хиймэл хумсанд түрхсэн лак дор хаяж хоёр долоо хоног өнгө байдлаа алддаггүй. Хиймэл хумс харахад тун гоёмсог, амьд хумснаас ялгах аргагүй, сайхан гялалзаж, жигд, толигор харагдана. Тэр уян хатан, бөх, хамгийн гол нь өөрийн чинь хумс түүний дор байхдаа огт муудахгүй, агаар авч, амьсгалж байдаг. Үүний зэрэгцээ хиймэл хумс гадны хорт нөлөөлөлд aвтахгүй, жинхэнэ хумсыг ч мөөгөнцөр зэрэг өвчнөөс хамгаалах чадвартай. Хиймэл хумсыг ямар ч өнгөөр будаж, хээ угалз тавьж, нүхэлж, маш жижиг шигтгээ, гинж зүүж болно. Гэхдээ бүх хуруугаа ингэж хэт гоёлгүй хэмжээ хязгаарыг тааруулахыг хичээгээрэй. Зав муутай, ажил ихтэй бүсгүйчүүд ингэж гараа гоё сайхан харагдуулах боломжтой боллоо. Эрчүүд бүсгүйчүүдийн гарыг тун гярхай хардаг гэдгийг санах хэрэгтэй.аквапарк аквалооcheap escorts dubaiмгновенный онлайн займпродвижение банка


Зав муутай бүсгүйчүүдэд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.