Эрээний цагдаа нарын ашигтай бизнес нь Монгол охид

humantrafficking2-middleЭрээн хотод ажилласан хоёр дахь өдөр. Хоногоор бус хормоор хөгжин дээшилж буй энэ газарт цөөнгүй Монголчууд ажил, амьдралаа залгуулдаг.

Бидний сайн мэдэх “Нарантуул”, “Хар хорин” захын наймаачид бүгд эндээс бараагаа татдаг. Бараа таваар, бизнес наймаа нь ашиг орлоготой байдаг зарим нь Бээжин, Тянжинь гээд цаашаа явдаг юм. Харин олонхи нь эндээс, Эрээнээс бараагаа бөөндөөд Улаанбаатарын зүг хөдөлдөг аж.

Эрээн хотод өдөрт 2-3 мянган Монголчууд орж гардаг гэдгийг албаныхан хэлж байна. Харин баяр ёслолын өмнө энэ тоо хэд дахин өсдөг, бүр 10 мянга хол давдаг гэж байв. Тэгэхээр энэ чиглэлийн замын ачаалал, хүний хөл хөдөлгөөний талаар элдэв янзын төсөөлөл бичих нь илүүц зүйл байх.

Хүний хар нүднээс бусад нь байдаг гэх энэ газарт өдөр бүр л бум бужигнаж, түм түжигнэж байдаг. Тэр хэрээр бас элдэв янзын нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн зүйл сонсогдох нь энүүхэнд юм.

Эрээний наймаачид, эндэхийн хүмүүс үүндээ бүр дасчихсан бололтой юм. Элдэв зүйлийг сонирхож, сонжиж яваа над мэтийн хүмүүст эвгүйцэж, дургүйцмээр зүйл энд олон байх. Түүний нэг нь өнөөх эмх замбараагүй явдал, хэл ус мэдэхгүй харийнхны өвөр дамжсан биеэ үнэлэгч Монгол охид.

Сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдвар болоод ХДХВ, ДОХ-ын тархалт хүн ам ихээр дамжин өнгөрдөг газар нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байсан. Тиймээс Монголын Улаан загалмайн нийгэмлэг хөдөлгөөнт хүн ам буюу галт тэргээр зорчигч эрсдэлт хүн ам буюу Эрээн хотод биеэ үнэлдэг Монгол охидуудад энэ чиглэлийн сурталчилгааг найм дахь жилдээ зохион байгуулж буй юм.

БНХАУ ирэх таван жилд ХДХВ/ДОХ асар хурдацтай тархах дэлхийн таван орны нэгд орсон байдаг. Тиймээс Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Эрээн хотын Улаан загалмайн нийгэмлэгийн ажилчид хамтран ХДХВ, ДОХ-ын эсрэг сурталчилгааг хийж энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаарх мэдээлэл бүхий гарын авлагыг энэ хавийн хүмүүст тараасан. Тэр дундаа Монголчууд ихээр цугладаг бас бидний хэлж заншсанаар “Зээл” буюу Эрээний төв захын орчим энэ сурталчилгааны ажлыг идэвхтэй зохион байгуулсан. Энэ үеэр бид Эрээн хотод биеэ үнэлдэг дөрвөн Монгол охинтой уулзаж ярилцсан юм. Тэдний хүсэлтээр нэрийг нь гаргаагүй болно.

“ЭНД ХАР ТАМХИ ТАТДАГ ОХИД ИРСЭН ГЭСЭН”

-Та хэд эрсдэлтэй ажил хийдэг юм байна. Энд бэлгийн замын халдварт өвчин идэвхтэй тархаж байгаа гэдгийг сонсож байсан уу. Ер нь ХДХВ, ДОХ-ын талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ. Өөрсдийгөө эрсдлээс хамгаалах талаар өмнө нь мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байсан уу?
-Олон хүнтэй уулзаж ярилцах л хэцүү. Хүмүүс уулзаж ярилцана гэчихээд сонин сэтгүүл дээр гаргах гээд зураг аваад байдаг. Тиймээс охидууд уулзахаас зугтаадаг. Олон хүнтэй уулзах дургүй. Заримдаа хүмүүстэй уулзана гэж тохирчоод хүлээж байхдаа ямар хүн орж ирэх бол гэх айдас төрдөг.

Бидэнд хамгийн их хэрэгтэй зүйл бол мэдээж бэлгэвч. Мөн нойтон сальфитка. Энэ талаар мэдээлэл сайтай байдаг. Улаан загалмайн нийгэмлэгийн эгч ирж бидэнд энэ талаар зөвлөгөө өгдөг. Бас бидэнтэй ярилцдаг. Тиймээс мэдээлэл сайтай байдаг.

-Та хэдийг харахад ойролцоогоор 25-30 орчим насныхан байна. Энд хэр удаан ажиллаж байгаа вэ. Бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орох тохиолдол байдаг уу?
-Тухайн хүнийхээ сонирхлоос болно. Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд оръё гэдэг хүмүүс байдаг л юм. Гэхдээ бид ордоггүй. Хэрэв тийм хүн таарвал эмэгтэй бэлгэвч ашигладаг. Эрэгтэй бэлгэвч бариу байдаг учраас зарим хүмүүс дургүй юм шиг байгаа юм. Эмэгтэй бэлгэвч хийхээр дуртай байдаг. Өөрт нь нөлөөлөх зүйл байдаггүй учраас тэр байх.

-Үзлэг, шинжилгээнд хэр хамрагддаг вэ. Ер нь ихэвчлэн хаана үзүүлдэг вэ?
-Замын-Үүд рүү гарч эмнэлэгт үзүүлдэг. Замын-Үүдийн “Сэтгэл-Амар” төв болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт нь үзүүлдэг. Энд эмчид үзүүлж, шинжилгээ өгдөггүй.

-Эрээнд зөвхөн монгол эмэгтэйчүүд үйлчлүүлдэг эмнэлэг байгуулах тухай ярьж байгаа гэсэн. Хэрэв энэ эмнэлэг байгуулагдвал та нар очиж үзүүлэх үү?
-Энд эмнэлэгт үзүүлнэ гэдэг хэцүү. Өвөрмонгол, хятадуудын хэлийг нь ойлгохгүй болохоор сайн ойлголцдоггүй юм. Тэгээд ч муу санаалаад ямар эм өгч байгаа юунд уудгийг нь мэдэхгүй учраас итгэдэггүй. Тэгснээс Замын-Үүд гарч үзүүлсэн нь дээр санагддаг. Өмнө нь үзүүлж байсан. Гэхдээ орон дээр гаргаж харчихаад л эм бичээд өгчихдөг. Биднээс шинжилгээ авдаггүй юм. Манай эмнэлэг чинь шинжилгээ аваад ямар эмчилгээ хийхийг нь хэлээд өгдөг бол энд тийм зүйл байдаггүй.

Энд эмнэлэг нээж байснаас Замын-Үүдэд тэр эмнэлэг нь байвал дээр байх. Хэрэв энд байвал охидууд бараг очихгүй. Замын-Үүдэд нээгдвэл “Сэтгэл-Амар” төвтэй хамтраад ажиллавал манай охидууд ч гэсэн амар. Ер нь манай охидууд сар бүр Замын-Үүд гардаг учраас тэнд байсан нь зүгээр байх. Угаасаа Замын-Үүдийн “Сэтгэл-Амар” төв болоод сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд манай охидууд байнга очдог.

-“Сэтгэл-Амар” төвийнхөн та хэдтэй тогтмол ирж уулздаг гэсэн. Та нар хаана уулздаг вэ. Гэрт чинь очдог уу?
-Гадуур л уулзана даа. Голдуу буудалд. Гэрт уулзах ямар ч боломжгүй.

-Энд Монгол охид хэр олон байдаг вэ, та нар хоорондоо уулзаж ярилцдаг уу?
-Бид дөрөв төлөөлөгч нь болж ирсэн болохоос биш охидууд олон байгаа. Нарийн тоог нь сайн мэдэхгүй. Ойр байдаг хэдтэйгээ л уулзаж ярилцахаас өөр газар байгаа охидуудыг мэдэхгүй.

-Эндэхийн цагдаа нар хэр ажилладаг вэ. Биеэ үнэлэгч охидуудад шаардлага тавих, шалгалт хийх, торгох зэрэг арга хэмжээ авдаг уу. Хараад байхад хяналт сул юм шиг санагдсан?
-Нэг шалгахаараа аймаар шалгадаг. Шалгалт явуулахаараа энд байгаа бүх охидын бичиг баримтыг хурааж авдаг. Хориод байхгүй ч торгууль тавьдаг. Харин торгуулиа төлөхгүй бол баривчилдаг гэсэн. Тийм болохоор баривчлагдахгүйн тулд торгуулиа төлөөд л гардаг. Сүүлийн үед эндхийн цагдаа нар нэлээд айхтар шалгадаг болоод байгаа. Яагаад гэхээр энд хар тамхи татдаг охид нэлээд ирсэн гэсэн. Тиймээс албадан шинжилгээ хийдэг. Бид нар цус, шээсний шинжилгээ өгсөн. Хэрэв шинжилгээгээр хар тамхи татсан нь илэрвэл торгодоггүй, хар тамга дараад шууд буцаадаг гэсэн. Ер нь бид нараас авч байгаа торгууль нь эндэхийн цагдаа нарын бизнес болчихсон гэж болно.

-Нэг удаагийн торгуул нь ойролцоогоор хэдэн төгрөг байдаг вэ?
-Торгууль нь өндөр. Хамгийн доод талдаа 2000 юанийн торгууль төлдөг. Тэгээд л түүнээс дээш. 3-5 мянган юанийн торгууль төлнө. Торгуулиа бид нар өөрсдөө төлнө. Эзэн хэзээ ч төлөхгүй. Ер нь нуулгүй хэлэхэд, бид нарыг баривчлаад торгууль тавьдаг нь эзэн цагдаа нарын хоорондын бизнес болчихсон. Эд нар хэн хэндээ тэгж ашигтай ажиллаад сурчихсан.

Э.Орхонсүрэн

водонепроницаемый чехол для iphonelos angeles escort agenciesэкспресс кредит в абаканерепутация в интернете


Эрээний цагдаа нарын ашигтай бизнес нь Монгол охид
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 11 October 2013 Reply

заваан юм, яах гэж биеэ үнэлээд яваад байдаг байна. Өөр ажил хийж болдоггүй л юм байх даа. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн бодолтойдоо л ингэж явдаг биз

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex