Үнэт эдлэл аксессуарыг хослуулж зүүвэл аятайхан харагддаг

May-2013_Fashion_ACCESSORIES_Page_29270466132013-05-08-16-59[www.urlag.mn]

Бугуйвч, ээмэг бөгж, зүүлт зэрэг аксессуар нь эмэгтэй хүний гоёлын салшгүй нэг хэсэг. Жаахан тиймхэн хувцсыг ч зөв сонгосон аксессуар нь аятайхан харагдуулах боломжтой. Гол нь үнэт эдлэл, аксесуарыг зөв хослуулж зүүх ёстой.
Танд зөвлөхөд:
Гоёл чимэглэл нь өнгөөрөө ч хэлбэрээрээ ч танд жинхэнээр таалагдах ёстой. Энэ маш чухал. Жинхэнэ чулуу эрдэнэ нь олон сая жилийн туршид газар дор байсан тул хосгүй энергийг агуулдаг байна.
-    Аксессуар гоёл чимэглэлийг өдөр ч зүүх боломжтой бол сайн. Тэгэхдээ өдрийн гоёл илүү даруу байх нь зүй. Ёолкны чимэглэл шиг олон юм нэг дор зүүх нь онцгүй харагдана.
-    Хэрэв та стиль сайтай харагдахыг хүсвэл нэг дор хоёроос илүү бугуйвч бүү зүү.
-    Гоёл чимэглэлийн чанарт анхаар. Чанар муутай чимэглэлийн чулуу болон метал нь дутуу өнгөлөгдсөн, жижиг деталиудыг нь муу боловсруулсан, өө сэвтэй, зүүхэд ч тохиромжгүй байдаг.
-    Том том бөгжнүүд эгнүүлэн зүүх нь эвгүй соёлгүй харагддаг. Бөгж цулгайдуу, хоёроос гурав байхад л /хоёр гарт/ болно. Бүдүүвтэр хуруутай эмэгтэйд нарийвтар эсвэл гонзгойдуу, шигтгээгүй бөгж илүү зохимжтой.
-    Залуу бүсгүйчүүлд нүсэр хүнд бус тод өнгийн номин оюу шигтгээтэй ээмэг бөгж, мөн ягаан чулуу, цайвар өнгийн чимэглэлүүд тохирно.
-    Арай ахимаг эмэгтэйчүүлд хар хөх өнгийн санфир, рубин, алтлаг шар өнгөтэй сувдан чимэг сэлт илүү тохирдог.
-    Үнэт, үнэт бус эдлэл, аксессуар тохируулан зүүх нь нүүрэндээ гоо сайхны будаг тавихтай адилтгаж болох юм. Хэтрэхээрээ онцгүй, зохицуулж хэрэглэхээр тансаг баян харагдуулна.чехол для apple ipad 2new york elite escortsальфа банк кредитная карта активацияоформление ванных комнат плиткой


Үнэт эдлэл аксессуарыг хослуулж зүүвэл аятайхан харагддаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.