Эмэгтэй хүн 18-тай эсвэл 70 настай байхаас үл хамааран бүгдээрээ л гоё сайхан харагдахыг хүсдэг. Гэсэн ч эмэгтэй хүн бүрт ийм мэдрэмж, чадвар байдаггүй. Эмэгтэй хүн ямар ч тохиолдолд эр хүний хараа булаахуйц, донжтой харагдах нь чухал…
•Дөчөөд насны ихэнх эмэгтэйчүүд орчин тойрондоо тааламжтай сэтгэгдэл төрүүлэхүйц хувцаслах, гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх зэрэгт мэдрэмж дутагддаг байна. Тиймээс бусдад дур булаам харагдаж, еөрөө түүндээ итгэлтэй байхын тулд тодорхой мэдлэгийг эзэмших нь чухал.
•Эмэгтэй та дөчин насны босгыг давсан бол бүсгүй биш хатагтай байх ёстой гэдгийг бүү март. Тийм учраас эмэгтэй та гоё ганган, гял цал бус харин цэмцгэр, хээнцэр дэгжин, цэвэрхэн, донжтой харагдах ёстой. Ингэхийн тулд хэд хэдэн зарчмыг сайтар баримтлах нь чухал. Үүнд:
-Юуны түрүүнд цүнхэндээ байгаа тод улаан, тод ягаан уруулын будгаа шууд орхих хэрэгтэй. Яагаад гэвэл тод улаан өнгийн уруулын будаг нүүрэн дэх үрчлээсийг илүү тод томруун харагдуулдаг муу талтай.
-Дөчөөд насны эмэгтэйчүүдэд даруухан завсрын өнгийг сонгон хэрэглэх нь илүү тохиромжтой.
-Зовхиндоо тень тавих хэрэгтэй. Тень тавихгүй бол нүд гал дөлгүй, сүүтгэр харагдах нь бий. Гэхдээ та хурц өнгийн тень хэрэглэх юм бол таны дүр төрх урьдынхаасаа ч “аймшигтай” болж орхино шүү. Иймд насандаа зохицуулан бор, сааралдуу, цайвардуу эсвэл сүүтэй кофены өнгөтэйг сонгох хэрэгтэй.
-Нүдний тод өнгийн харандаанаас шууд татгалз. Хэрэв та харандаа хэрэглэх дуртай бол хүрэн, бор, саарал өнгийг хэрэглэж болох юм.
-Сормуусны тушь хар бус бор өнгөтэй байвал дөчөөд насны эмэгтэйчүүдэд сайн зохино. Харин аминчлан захихад доод сормуусаа хэзээ ч бүү будаарай. Хэрэв ингэж будвал та наснаасаа илүү овортой харагдах болно шүү.
-Үзэмжтэй хувцаслах хэрэгтэй. Ингэхдээ хувцасныхаа өнгөнд ач холбогдол өгөх нь чухал. Улаан, ягаан зэрэг өнгөнөөс дөчөөд насны эмэгтэйчүүд татгалзах нь зүйтэй.
-Үс, нүд, арьсны өнгөндөө тохируулан хувцаславал та донжтой сайхан харагдана. Зөөлөн ногоон, хүрэн, шүрэн өнгө дөчин насныханд илүү тохирно. Хувцасны загвар тун ач холбогдолтой шүү.
/Хань/