Саяхан Техас мужийн Даллас хотын нэгэн дунд сургуульд Кристи Николь Дьюис гэх Испани хэлний багш нэгэн эмэгтэйгээс болж бөөн шуугиан дэгджээ.
Тодруулбал өдгөө 21 настай Кристи Николь Дьюис нь 18 настайдаа “Playboy” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулдаг байжээ. Энэхүү өнгөрсөн явдал нь сурагчдын эцэг, эхчүүдэд тодорхой болсон бөгөөд “задгай газар нүцгэнээр лесбичүүдийн үзэгдэлд оролцож буйг харуулсан түүний зургууд нь өсвөр насныхан амархан үзэх боломжтой сайтад байрласан” хэмээн шүүмжилжээ.
Уг зургуудыг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эцэг “ирээдүйн багш бүсгүйн зураг авалтын үеэр хийгдсэн энэ зургийг олсон” тухайгаа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Ингэснээр тус багш эмэгтэйн ёс зүйгүй өнгөрсөн явдал эцэг, эхчүүдийн зэвүүцлийг төрүүлсэн бөгөөд хилэгнэсэн эцэг эхчүүд тус сургуулийн удирдлагаас “Playboy” сэтгүүлийн модель байсан бүсгүйд арга хэмжээ ав” хэмээн шаардсан байна. Харин сургуулийн захиргаа эцэг эхчүүдтэй ярилцах, мөн түүний задгай зурагнуудыг үзэхээс татгалзжээ.
“Энэ бол ямар ч утгагүй зүйл. Зураг авалтын үед багш сургуульд ажилдаггүй байсан” гэж сургуулийн байгууллагын төлөөлөгч орон нутгийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр мэдэгджээ. Ямартай ч сурагчдын эцэг эхээс болж 21 настай испани хэлний багш бүсгүй хэцүү байдалд орсон байна.
www.bolod.mn