-Арван бөөрөнхий сонгино, нэг хумс сармисыг жижиглэн хэрчиж нэг литр сүүнд хийгээд зөөлөртөл нь буцалгана. Бага зэрэг зөгийн бал нэмж болно. Хоолны халбагаар өдөрт нэг удаа ууна.
-Луувангийн шүүсийг сүүтэй хольж бага зэрэг зөгийн балтай хэрэглэнэ. Тэгэхдээ тэн хагас нь шүүс, тэн хагас нь сүү байхаар тооцоорой. Өдөрт зургаан удаа хоолны халбагаар ууна.
-Хоолны хоёр халбага шинэ цөцгийн тос, хоёр ширхэг өндөгний шар, цайны нэг халбага улаан буудайн гурил, цайны хоёр халбага зөгийн балыг хольж сайтар хутгана. Цайны халбагаар өдөр ойр ойрхон ууна.
-Аньсаар хийсэн ундааг зөгийн балтай хольж уувал сайтар хөлөрч бие хөнгөрнө.
-Чонын махыг сармистай юмуу аспиринтай хавсарч хэрэглэвэл ямар ч ханиадыг эдгээнэ.
-Ханиад хүрээд халуурч байгаа хүүхдэд цагаан будааг дутуухан агшаагаад шүүстэй нь өгөхөд сайн.
-Мөгөөрсөн хоолойн өвчнөөс шалтгаалсан ханиалганд чацаргана буцалгаж уухад үр дүнтэй.
-Уушигны мэнгэр ханиалганд луувангийн шүүсийг шахаж шүүж аваад 500 грамм шүүсийг 400 грамм шингэрүүлсэн зөгийн балтай хольж ууна. Хоолны өмнө болон унтахын өмнө хоолны халбагаар хоёр удаа ууна.
-Архаг мэнгэр ханиалгыг анагаадаг найдвартай аргын нэг бол гахайн сэмжийг хэт халуун биш хэмтэй пийшинд хийж хайлуулаад тосоо саванд юүлж сэрүүн газар царцаах. Цайны нэг халбага царцаасан тосоо нэг аяга халуун сүүнд хийж халуунаар нь ууна.
-Хүүхдийн хөхлүүш буюу бигшүүлгэ ханиадыг анагаахдаа дунд зэргийн хэмжээтэй сармисны таван ширхэг хумсыг жижиглэн хэрчээд сүүнд хийж буцалган өдөрт хэд хэдэн удаа уулгана.