Зарим нэг ер бусын авъяаслаг эрчүүд байдаг. Тэднийг хэн ч ойлгодоггүй. Эдгээр эрчүүдийн ихэнх нь зураач, кино найруулагч, зохиолч, программист байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд эдгээр эрчүүдийг эхийн хайраар хайрлах нь бий.
Түүнчлэн ямар ч үед тусалж, өмнөөс нь бух зүйлийг нь шийдэж өгдөг байна. Мэдээж хэрэг хүнд үед нь хайртай хүндээ туслах нь зүйн хэрэгл дээ. Гэвч үргэлж түүнд туслаад өмнөөс нь бух асуудлыг нь шийдэж өгөөд байх юм бол эцэс сүүлдээ хамаг тамир тэнхээ, нервийг чинь барж ар гэрийн хамаг ачааг та өөрөө нуруун дээрээ үүрч явахад хүрнэ.
Иймд хэт эр хүнийг өрөвдөх нь тийм ч сайн зүйл биш юм шүү.
-Зарим нэг хэсэг бүлэг эрчүүдийг “вирүс” хэмээн нэрлэх нь ч бий. Тэдгээр эрчүүдийг гаднаас нь харахад тайван, итгэлтэй, эерэг хүмүүс байдаг байна. Гол төлөв улс төр, нийгэмд нөлөө бүхий албан тушаалд суусан байдаг. Вирүс хэмээх хочтой эрчууд нь хамгийн зальтай хүмүүс байдаг төдийгүй тэднийг гаднаас нь харахад хунд зэмлүүлэхээр зүйлийг хийж харагддаггүй байна.
Тэд хэзээ ч хэрүүл шуугианыг эхэлж үүсгэдэггүй, өдөр, сар өнгөрсөн ч гэсэн чимээгүйхэн дотроо гоморхож дуугаа хураадаг. Эмэгтэй хүн өөрийн гэм буруугаа ялгаж салгах гэж түүнээс “би ямар зүйл буруу хийсэн гэж?” хэмээн асуухад тэрбээр шуудхан “чи өөрөө тэрийгээ мэдэж байгаа биз дээ.'” хэмээн хариулт өгдөг.
Энэ нь эмэгтэй хүнийг сэтгэл зүйн гутранги байдалд оруулж шаналгаж эхэлдэг байна. Энэ мэтчилэн хэнд ч ул мэдэгдэхгүйгээр эмэгтэй хүнийг дотроос нь удаан гэгч нь үгүй хийдэг ажээ. Иймд тэдгээр эрчүүдийг вирүс хэмээн нэрлэх болсон байна. Эцэс сүүлдээ эмэгтэй хун ямар нэгэн зүйл хийснийхээ дараагаар өөрийн гэмийг хайж бодохоосоо илүүтэйгээр “түүнд таалагдсан болов уу, үгүй болов уу?” гэсэн бодол толгойд нь байнга орж ирдэг.
Энэ мэтчилэн эмэгтэй хүнийг өөрийн эрхэнд байлгаж, хүсэл сонирхолдоо тааруулан бүхий л зүйлийг хийлгэж санасан бодсоноо амжилттай хэрэгжуулж чаддаг байна. Ний нуугүй хэлэхэд эр хүнийг хайрлах тусам давардаг гэдгийг мартаж болохгүй.
/Хань/