Шөнийн цагаар шүдээ хавирах нь тайван биш, биед ямар нэгэн зовиур байгаагийн шинж. Шөнөөр идэвхждэг зүйл юү вэ гэвэл гэдэсний шимэгчид юм. Хүний гэдсэнд шимэгчлэн амьдардаг хорхойнууд нь нойрон дунд бие мах бодийн тайван үед идэвхждэг. Түүнээс болоод хүүхэд шөнө унтаж чадахгүй шүдээ хавирах явдал бий. Бас нэгэн шалтгаан бол өдрийн стресс ачаалал цочролоос болоод хүүхэд шөнө унтахдаа шүдээ хавирах явдал бий. Зүүдлэнэ гэдэг бол уураг тархинд ямар нэгэн сэрлийн голомт ажиллаж байгаагийн шинж. Түүнээс болоод шүдээ хавирч болно. Дараагийн шалтгаан нь архи уусан хүмүүс согтуу үедээ шөнө бүтэн тайван амарч чаддаггүй. Хэдийгээр унтаж байгаа болровч бас л уураг тархинд ямар нэгэн сэрлийн голомт ажиллаж байна гэсэн үг. Тийм үед шүдээ хавирч болно. Ер нь шүдээ хавирах гэдэг нь өөрөө өвчин биш уураг тархинд үүссэн сэрлийн голомтоос болоод илэрч байгаа шинж гэж ойлгоход болно.
Эх сурвалж:http://ask.banjig.net