Ододын гоо сайхны нууцаас…

rihannamichele-halle-berry-evelyn-lozadaЯмагт үзэсгэлэн төгөлдөр харагдана гэдэг хүнд хөдөлмөр. Эмэгтэй хүн долоо хоног хүссэнээ идэж, буйдан дээр хэвтэсний эцэст юу болохыг төсөөл дөө. Долоо хоног бага хугацаа. Гэвч энэхэн хугацаанд гоо үзэмж нилээд хүчтэй цохилтонд өртөнө. Дор хаяад жин нэмэгдэнэ. Үүнтэй тэмцэхэд хамгийн багаар бодоход сарын хугацаа шаардлагатай. Тэгэхээр бурхны хишиг болох гоо үзэсгэлэнг хадгалж явах нь чухал. Дэлхийн одууд ч мөн жирийн эмэгтэйчүүдийн адил гоё сайхан харагдахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Номонд байхгүй тэдний өвөрмөц аргаас сонирхъё.

Кристина Орбакайте:
Би усанд сүү хийгээд нүүрээ угаах дуртай. Өргөн хүрээтэй саванд ус, сүүг тэнцүүхэн хийнэ (сүүг буцалгахгүй). Ус бүлээн байх ёстой. Гүнзгий амьсгаа аваад уг холимогт нүүрээ дүр. Болж өгвөл удаан байлга. Энэ процесс нь нүүр цэвэрлээд зогсохгүй, цусны гүйдлийг эрчимжүүлдэг. Маш хялбархан бөгөөд үр дүнтэй арга.

Марина Хлебникова:
Арьсны өнгийг гоё харагдуулахад аарц тустай. Үүнд бага зэргийн аарцыг нэг цайны халбага зөгийн балтай хольж хутга. Сайтар хутгасны дараа нүүрэндээ тавина. 15-20 минутын дараа нүүрэн дэх маскийг чихэргүй бүлээн, өтгөн цайгаар угааж арилгана. Сарын дараа танигдахын аргагүй гоё арьстай болно.

Камерон Диас:
Овъёосны маск арьсыг цэвэрлэж, тэжээл өгч гөлгөр болгодог. Нэг ширхэг өндөгний уургийг овъёос эсвэл эрдэнэ шишийн гурилтай хольж, хөөсөртөл нь хутга. Үүний дараа маскийг 10-15 мин тавина. Маскийг халуун, дараа нь хүйтэн усаар угааж арилгана. Нүүр маш гөлгөр болно.

Карла Бруни:
Сэвх арилгах шилдэг аргыг би хэрэглэх дуртай. Өндөгний уураг болон хоёр хоолны халбага гүзээлзгний зөөлөн хэсгийг сайтар хөөсрүүлээд шууд нүүрэндээ түрх. Маскийг 20-30 мин байлгасны дараа хүйтэн усаар угааж арилга. Өөр аргыг ч хэрэглэж болно. Үүнд төмсийг хальстай нь чанаад, хөргөсний дараа цэвэрлэж нухаш болгоно. Нухшийг нэг ширхэг өндөгний шартай холино. Гайхамшигтай сайхан нухаш болдог ч би иддэггүй. Харин нүүрэндээ маск болгон тавьдаг. Маскан дээрээ чийгтэй алчуур тавь. 20-30 минутын дараа маскийг бүлээн усаар угааж арилгана.bumper iphone 4anal escorts in dubaiбеззалоговые кредиты для бизнесапродвижение в социальных сетях сайта


Ододын гоо сайхны нууцаас…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.