ОХУ-ын 64 настай эстрадын дуучин Алла Пугачева , түүний нөхөр 37 настай Максим Галкин нар Гарри /хүү/, Элизабет /охин/ гэсэн ихэр хүүхэдтэй болоод байгаа билээ.
Ихрүүдийн биологийн эцэг, эх болсон тэд 9-р сарын 18-нд шинэ хүнээ өлгийдөн авсан билээ. Тэрээр Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин баярт мэдээгээ хэвлэлийнхэнтэй хуваалцаж ярихдаа “Би зөвхөн хүүхэд л хүссэн, харин Алла дахин ээж болохыг хүссэн. Ямар ч хувилбар бидэнд таатай байсан. Хүү-охин, охин-хүү аль нь байсан хамаагүй, эрүүл саруул мэндлээсэй, аз жаргалтай байгаасай л гэж хүссэн дээ. Асрагч хөлсөлсөн ч Алла шөнө босч хүүхдүүдээ хооллож, живхийг нь сольдог” хэмээн ярьжээ.
Тэрээр түрээсийн эхийг сонгохдоо Америк, Израильд түрээсийн эхэд хандсан бол Оросод байгаа шиг хянаад, анхаарал тавиад байж чадахгүй. Зөвхөн Орост бол анхаарал хяналт тавих боломжтой гэдэг дээр надад ямар ч эргэлзээ байгаагүй тухайгаа яриад тэд хүү охиных нь төлөө баярласан шүтэн бишрэгчиддээ талархлаа илэрхийлжээ.
Алла, Максим нар хүүхдүүдээ харж, хооллож, үгээр хэлэхийн аргагүй тун ч жаргалтай байгаагаа мөн ярьсан байна.
Ж.ЦАЦРА
Л
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN