Эхийн сүүг орлох юм хаана ч байхгүй. Эхийн сүүн дотор нэмэлт тэжээлд байдаггүй олон төрлийн аминдэмүүд бий. Нярай хүүхэд эхийнхээ хөхийг хөхөж байж дархлалын систем нь тогтдог.
Харин угжны хүүхэд эхэн үедээ өлсгөлүүн байдаг. Энэ нь цагаар хооллодогтой холбоотой. Гэтэл эхийн сүүгээр хооллож буй хүүхэд бага жинтэй байдаг. Гэхдээ жилийн, дараа угжсан хүүхдийн өвчлөл их болдог бол хөхний сүүгээр өссөн хүүхэд эрүүл, чийрэг зөв өсдөг.
Хүүхэд хамгийн эхлээд хөхний гадаргуу дээр байгаа бактерийг хүртэх ёстой байдаг.