Эршүүд яриа, танхайдуу төрхөөрөө олны дунд дархлагдсан дизайнер Соёлмаа загварын хэдэн хүүхнүүдээ доош нь хйиж нэг үзээд дээш нь татаж өмөөрч ярьж суудаг нэгэн.
Топ Одгэрэлтэй хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэж засвартайг бүхнийг нь ил цагаан хэлж орхисон ч цайлган юм болохоороо удаа ч үгүй гайгүй хань нөхөртэй суусан бол хэмээн өмөлзөж суудаг гэсэн.
Хэдийгээр харахад ширүүн дориун боловч Соёлмаа дизайнер шиг цайлган хүн ховор хэмээн найзууд нь хэлдэг. Тэгвэл тэрээр хэвлэлийнхний шүүмжлэлийг хүлээн авч налийнхай эмэгтэйлэг байх гэж хичээж үзжээ. Дуугай хураагаад, эмэгтэйлэг суугаад, үе үе наалинхай хоолойгоор эрхэлж ярьсан түүнийг найзууд нь хараад “Бие чинь зүгээр үү. Өвдөөгүй биз” хэмээн гайхан асуужээ. Тэрнээс хойш мань хүн байгаагаараа байхыг илүүд үзсэн бөгөөд “Надад угаасаа эмэгтэйлэг, тийм ядаргаатай зан зохихгүйн байна” хэмээн ярьжээ.
С.Данзан