Их аварга Д.Дагвадоржийн эхнэр Г.Тамир саяхан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад автын осол гаргажээ. Нөхрийнхөө бизнест туслаад сайн гэргийнхээ үүргийг гүйцэтгээд их аваргын дэмжигчдээс овоохон үнэлгээ аваад байсан Г.Тамир бүсгүй автын осол гаргаж багагүй хэл аманд өртөөд авсан байна.
Түүний үйлдсэн осол нэг их сүр дуулиан болохооргүй ч гэсэн олны анхаарлыг татаад авав. Ослын буруутан нь Их аваргын гэргий байсан аж.