Нүүрний үс

7-skin-scentНүүрний үсийг цэвэрлэхэд дараах аргуудыг хэрэглэнэ.
• Лав хэрэглэх. Нүүрний үсэрхэг хэсэгт лавыг түрхэн царцаагаад хуулж авна. Хэрэв зөв хэрэглэсэн бол үсний ёзоорыг тасалж дахин үс ургахааргүй болгодог. Чанар, найрлага сайтайг сонгох хэрэгтэй.
• Хусах. Нүүрний үсэрхэг хэсэг, сахлыг ихэвчлэн хусах аргаар цэвэрлэдэг боловч энэ нь түр зуурын арга хэмжээ болдог бөгөөд үс дахин хурдан өрвийж ургах муу талтай.
• Тос түрхэх. Зориулалтын тос нүүрэндээ түрхэхэд үсийг унагааж арьсыг зөөлрүүлнэ. Гэвч арьсыг улайлган зарим үед гэмтээдэг тал бий. Анх удаа хэрэглэх гэж байгаа бол зааврын дагуу хэсэгхэн газар түрхээд харшил өгөх үгүйг туршиж үзэх хэрэгтэй.
• Электролизийн арга. Энэ нь үсийг дахиж ургахгүй болгон үндсээр нь авдаг арга Юм. Мөн зааврийн дагуу зөв хийгдсэн бол маш үр дүнтэй арга, гэм нь нилээд өвтгөдөг.
• Цайруулах арга. Сийрэг үстэй хэсэгт тохиромжтой. Үсийг цайварөнгөөр будаж харагдахааргүй болгодог. Энэ аргыг тогтмол хэрэглэхгүй бол үс ургахад хуучин өнгө нь ялгарч гарч ирнэ.
• Хямсаа хэрэглэх. Хямсаагаар үсийг зулгааж нилээд үр дүнтэй. Хямсаагаар зулгаасны дараа улайж хавдахыг багасгахын тулд мөсийг алчуураар жийрэглэн жин тавих юмуу хүйтэн усанд базсан алчуураар бигнүүр тавьж болно.чехол бампер для iphone 4sescort servceкредитная карта платинум альфа банк отзывырадиаторы отопления вертикальные купить


Нүүрний үс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.