Үс сайхан бол зус сайхан гэж монголчууд хэлдэг нь оргуй хоосон уг биш. Эрүүл сайхан үс нь эмэгтэй хүнийг чимж байдаг. Тэгвэл үсээ яаж эрүүл сайхан байлгах вэ?
-Үс чинь арзайж сэгсийдэг бол чийгшүүлэгчтэй тос түрхэх хэрэгтэй.
-Усанд орохдоо бага хөөсөрдөг шанпуниар угаа,
-Хуванцар сам бүү хэрэглэ.
-Модон самаар самнаж бай.
-Өрөөний агаар хуурай байх нь үсийг цахилгаанжуулдаг тул аль болох салхи оруулах хэрэгтэй.
-Синтетик хувцас, гутал, хивс үсийг их цахилгаанжуулдаг болохыг анхаарна уу!
-Богино үстэй бол жилд дөрвөн удаа хими хийлгэж болно.
-Хэрэв урт үстэй бол хоёроос гурван удаа хими хийлгэж болно.
-Хими хийлгэсний дараах эхний хоёр өдөр үс угаах, сэнсээр хатаах, сойзоор самнаж болохгүй.
-Хол хол шүдтэй сам хэрэглэж байх нь зүйтэй.
-Салаалсан үсний үзүүрийг тайрах хэрэгтэй.
-Ангижруулагч нь үсийг гялалзсан сайхан өнгөтэй болгодог.
-Гель үсийг гялалзуулах үйлчилгээтэй.
-Үсээ удаан хадгалсан шанпунь, зайлагчаар угаахыг цээрлэ,
-Байнга хими хийлгэж, лак түрхэхээс зайлсхий.
-Үргэлж толгой нүцгэн бүү яв.
-Өдөрт 80-100 ширхэг үс унахыг хэвийн гэж тооцдог.
-Үс чинь гурван сарын турш өдөр бүр их хэмжээгээр унаж байвал эмчид хандаарай. Үс унах шалтгаан нь,
-Бие организмд амин дэм болон эрдэс дутагдах,
-Дааврын тэнцвэрт өөрчлөлт гарах,
-Халдварт өвчин тусах,
-Харшил,
-Зарим төрлийн эмний нөлөө зэрэг болно,
-Үс их унаж буй үед хими хийлгэх, толгой нүцгэн явахаас сэрэмжил