Арсен Венгерээс Сонг хүүдээ бичсэн захидал

Өвөө нь муу хүүгээ банз халаасаар дуусч гэж зүүдэллээ

Ийм аймаар зүүд жар наслахдаа үзсэнгүй ээ

Хөвгүүдээ загнаж дэвэлзсэн ч

Хөлбөмбөгийн талбайдаа дэгэлзсэн ч

Сарних бодлын үзүүрт

Song минь харагдах юм аа

 

Сайхан ассист хаяж гэнэ миний хүү

Facebook-ээр нэг явж байна

Сайхан скилл хийж гэнэ миний хүү

twitter-ээр нэг жиргэж байна

Сайн явна гэнэ миний хүү

Фабрегас сая залгаж байна

Муу явна гэнэ миний хүү

Пуёол надад ховлож байна

 

Аль нь ч надад ялгаагүй ээ

Алдаагүй байгаа форм чинь л

Ахин олдошгүй бэлэг юм шүү

 

Өвөө нь муу хүүгээ их санах юм даа

Санти, Пер хоёрыг андууран харж саналаа

Бөмбөг чулуу хоёрыг эндүүрэн өшиглөж саналаа

Алга аа миний хүү

 

Энэ зуны цонхыг хаагдтал чамайг харлаа

Эмиратсын ногоон талбайгаас нүдээ онийтол ширтлээ

Өвөөдөө ирсэнгүй ээ

 

Хүний хүү багтаа ирж гэнэ

Баар саваар дүүрэн согтуу фанатууд

Миний хүү Пуёолтой хэрэлдэж гэнэ

ДM-ээр дүүрэн мсж

 

Аа яадаг юм хэрэлдээ л биз

Гадагшаа би өмөлзлөө

Бөгс нь чилж байгаа даа

Дотогшоо би өмөөрлөө

 

Миний хүү чинь

Арсеналаас тасарсан оч юм шүү

Анир гүмийг эвдсэн аялгуу юм шүү

Гоё гоё ассист хаяж

Гоал ихээр оруулж байна гэж

Зүүдлүүлж ирсэн ганц үр минь дээ

Банз халааж яваа юм бол

Барса-д ер нь юугаа хийх юм

Өвөөдөө л хүрээд ир

 

Хүний нүдэнд

Хөгцтэй хад шиг

хар үр минь

Миний нүдэнд бол

Жерсиндээ дэрвэлзэх

Хөөрхөн бор хүү минь

Өвөөдөө ир

 

Өзилөөрөө чамайг даллая

Уйлшэрээрээ чамайг айлгая

Ухаантай даа миний хүү

Өвлийн цонхоор хүрээд ир

Welcomo welcome welcome

Flamini шигээ л буцаад ир

Come on come on come on

 

Д. Энх-Амгаланчехлы для айфона 6dubai cheap escortsзаявление на получение кредита сбербанкбатареи отопления биметаллические купить


Арсен Венгерээс Сонг хүүдээ бичсэн захидал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: AAyguu Огноо: 19 October 2013 Reply

Aayguu aimar bichjee

Нэр: zidane Огноо: 19 October 2013 Reply

goy bichjee

Нэр: Tengis Огноо: 19 October 2013 Reply

OMG WHHAHA TATAACHLAA BUUR :)) SONG WE’r WAITING FOR YOU!! COME BACK HOME :) GO GUNNERS!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.