Хайрын үнсэлт-Нүүр будалтын жор

Валентины болзоон дээр чи секси биш харин ялдам харагдах хэрэгтэй. Тачаангуй бомбшелл будалтын оронд нь дур булаам, бас хайрламаар төрхийг бүрдүүлэх ёстой. Харин ингэхэд чинь Гоолингоо тусалъя. Үнсээд авмаар энхрийхэн харагдуулж, төрөлхийн гоо үзэсгэлэнг чинь тодруулах нүүр будалтын жорыг дагаарай.

Чамд шаардагдах зүйлс: Нарны хамгаалагчтай суурь крем, нунтаг энгэсэг, бүдүүн багс, тоорын ягаан, гүн бор, цайвар ягаан эсвэл цагаан тень, нарийхан бийртэй контур, улаавтар ягаан өнгийн уруулын будаг.

Алхам 1. Нүүрнийхээ арьсанд тохирсон өнгөтэй суурь кремийг түрхэж өгнө. Ингэж түрхэхдээ бүдүүн багс ашиглавал сайн шүү. Бүдүүн багсаар крем илүү жигд түрхэгдэж, арьсанд сайн шингэдэг. Өвлийн улирал хүйтэн ч, нарны гэрэл нь хурц хэвээрээ учраас арьсаа хамгаалж заавал SPF-тэй тос түрхээрэй.

Алхам 2. Цайвар, гэрэлтсэн өнгийн нунтаг пудрийг мөн л багсаараа жигдхэн түрхэнэ. Нунтаг пудр нь шахмал пудрийг бодвол шингэц сайтай учир бүтэн өдрийн турш чиний арьсыг гэрэлтсэн, толигор, өнгөлөг, гол нь будаагүй юм шиг цэвэрхэн харагдуулна.

Алхам 3. Хөмсөгөө хэлбэрийнх нь дагуу, дээшээ чиглэлтэйгээр самнаж байгаад илүү гарсан хэсгийг түүж авна. Дараа нь хөмсөгөө доошоо чиглэлтэйгээр самнаж байгаад, доор нь илүү гарч байгаа хэсгийг авна. Буцааж дээшээ самнаад, бүдгэвтэр харандаагаар хөмсгөө тодруулж зурна. Шаргал өнгөөр үсээ будсан бол бор харандаагаар хөмсөгнийхөө өнгийг бүдэгхэн гэгч нь уусгаж будвал сайхан харагдана шүү.

Алхам 4. Зовхиндоо тоорын ягаан, гялалзуулагчтай будгийг жигдхэн тарааж түрхэнэ. Тоорын ягаан будаг байхгүй бол бүдэг бор, ягаан өнгийн тенийг хольж хүссэн өнгөө гаргаж авч болно.

Алхам 5. Зовхиныхоо дээд нугалаасыг хүрэн бор өнгөөр нугалаас гарган будна. Ингэж будах нь давхрааг илүү гүн болгож, нүдийг илүү том, хүнхэр харагдуулдаг давуу талтай. Үүний дараагаар доорх зурагны дагуу нугалаас гаргаж будсан тениэ тарааж, уусгаж өгнө.

Алхам 6. Цагаан эсвэл гялалзсан бүдэг ягаан тенээр нүдэндээ “нуух” гаргаж будна. Мөн хөмсөгнийхөө доод хэсгээр бага зэргийг, нүднийхээ доод хүрээгээр үл ялиг түрхэж болно. Ингэх нь нүдний чинь цагааныг тодруулж харцыг чинь гэрэлтүүлж өгдөг.

Алхам 7. Дараа нь нүдэндээ контур түрхэнэ. Тас хар өнгөнөөс илүүгээр, бор, бүдгэвтэр хар өнгийн контур сонгож нүднийхээ урд булангаас эхлүүлэн сормуусны эцсийн цэг хүртэл будаад дуусгах нь зүгээр. Илүү натураль, эгэл хирнээ дур булаам харагдуулах болно. Валентиний энэ будалтанд “cat-eye” маягийн хүрээ тийм ч тохиромжтой биш.

Алхам 8. Харин одоо сормуусаа сайтар дэрвийлгэн, доороос нь дээшээ багсаа нааш цааш хөдөлгөх маягаар 3 удаа будахад тормолзсон, хүүхэлдэй шиг нүдтэй болно. Хүсвэл тоорын ягаан хацар өнгөлөгч бүдэгхээн тарааж түрхээрэй. Царайны чинь ялдам шинжийг тодруулна.

Алхам 9. Уруулаа ягаан туяатай улаан өнгөөр будаарай. Арай тод санагдаад байвал хуурай салфеткаар хөнгөхөн дарахад болно. Улаан өнгөөр будсаны дараа шүдэн дээр будагны толбо болох магадлал их байдаг учраас шүдээ шалгахаа мартаваа. Уруулаа 0 хэлбэртэй болгож цорвойлгоод долоовор хуруугаа амандаа хийж уруулныхаа дотор талыг арчих мэт нааш нь татаж гаргавал уруулын будаг шүдэнд наалдахаа больно.

Жич: Хэрвээ уруул чинь нимгэхэн бол тодруулж будахгүй байсан ч болно. Үүний оронд зөөлөн ягаан будгаар будаад, хацрынхаа өнгөлөгчийг тодруулаарай.

Хамгийн сүүлд зөвлөхөд, энэ будалтандаа зохицуулж хэт энгэр задгай, гял цал биш, харин эмэгтэйлэг, зөөлөн стильтэй хувцас өмсөөрэй.

1. Зовхиндоо тоорын ягаан, гялалзуулагчтай будгийг жигдхэн тарааж түрхэнэ. Тоорын ягаан будаг байхгүй бол бүдэг бор, ягаан өнгийн тенийг хольж хүссэн өнгөө гаргаж авч болно.

2. Зовхиныхоо дээд нугалаасыг хүрэн бор өнгөөр нугалаас гарган будна. Ингэж будах нь давхрааг илүү гүн болгож, нүдийг илүү том, хүнхэр харагдуулдаг давуу талтай. Үүний дараагаар зурагны дагуу нугалаас гаргаж будсан тениэ тарааж, уусгаж өгнө.

Гоолингоо.мнaraceraracer.mobiсайтавзлом вк программазаказать чехлы на айфон 5sзайм денег онлайн на карту круглосуточноbingo gratis 80 ball bingoescort women dubaijetbull online casinobeste-onlinecasinos.comсайтбокс борисовские прудыденьги в долг сегодняaltezza climbing ltdденьги в долг под расписку тольяттитанзани¤ отдыхкредит на бизнес с нуля альфа банкпаучог советует ilovevitaly rufrench english translationчугунная сковорода уходсковородка вок купитьmarriage ceremony drawingраскрутка сайтов в гугле самостоятельно бесплатноуслуги продвижения сайтов в интернетесип панели отзывытрихинеллав турции погода


Хайрын үнсэлт-Нүүр будалтын жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.