*Мөхөөлдсөө хазаж иддэг бол:
Ийм хүмүүс нэлээд ширүүн дориун, түрэмгий зантай байдаг. Тэд амьдралдаа итгэл муутай. Хүний зан чанарыг танихдаа тааруухан хүмүүс байдаг.
*Мөхөөлдсөө хэлээрээ долоож иддэг бол:
Ийм хүмүүс их эмзэг мэдрэмтгий байдаг. Орчин тойрныхоо хүмүүстэй болгоомжтой няхуур харьцдаг. Тэд их романтик үзэлтэй, бас их зөөлөн зантай. Тийм болохоороо амьдралд сул дорой байдаг.
*Мөхөөлдсөө хуруугаараа авч иддэг бол:
Ийм хүмүүс их хөгжилтэй сэргэлэн улс байдаг. Тэд бас сайхан сэтгэлтэй. Аливаа юманд хариуцлагатай ханддаг. Харин амласан үүргээ биелүүлэхдээ жаахан санаачлага муутай.
*Мөхөөлдсөө амаа том ангайж иддэг бол:
Ийм хүмүүс нэлээд зожиг зантай байдаг. Тэд нуугдмал зан чанартай. Гэсэн ч аливаад биеэ даах чадваргүй байдаг. Ийм хүмүүс өөрөө хэзээ ч санаачлага гаргадаггүй. Бусдын хийхийг хүлээж суудаг гэмтэй.
*Мөхөөлдсөө удаанаар амтархан иддэг бол:
Ийм хүмүүс олны дунд өөрийгөө авч явж чаддаг. Тэд өөртөө итгэл дүүрэн байдаг. Тэд илэн далангүй зантай, бусдад их нээлттэй тул амархан ойлголцдог.
*Мөхөөлдсөө маш хурдан идэж дуусгадаг бол:
Ийм хүмүүс аливаа юманд хурдан шаламгай байдаг. Тэд бас маш шаргуу хөдөлмөрч шургуу зантай. Харин нэг дутагдал нь их зөрүүд. Тэд зөрүүд зангаараа бүгдийг дийлэх гэдэг гэмтэй.
*Мөхөөлдсөө халбагаар хутгаж иддэг бол:
Ийм хүмүүс маш болгоомжтой, хардамхай зан чанартай байдаг. Тийм ч бусдад нээлттэй биш. Аливаа юмыг маш сайн судлаж бүх талаас нь шалгаж байж дараа нь итгэдэг.