ЭР ХVЙСТЭЙ УЛС ТЄР

Дэндvv эрэгтэйлэг улс тєр бахь байдгаараа. Ихэнх цагийг Сонгуулийн хуультайгаа зууралдсаар єнгєрvvлнэ. Энэ дунд нь нэг чухал зvйл санаандгvй болоод санамсаргvйгээр мартагдчих гээд байна. Тэрхvv бvсгvйчvvдийн квот гээч сэдвийг хэдэн жилийн турш ярилаа. Гэвч шийдэлд хvрч, бодит ажил болсон нь тун бvрхэг. Зарим улс тєрийн намууд дvрмэндээ квотыг тусгаж єгсєн хэмээн хариулдаг. Намынхаа удирдах байгууллагад тодорхой тооны эмэгтэйчvvд ажиллуулж байгаа улс тєрийн хvчин бийг vгvйсгэхгvй. Ямар ч байсан хоёр том нам дvрмэндээ квотын талаар ийн цухас дурджээ.

Тухайлбал, Ардчилсан намын дvрмийн 6.4.1 дvгээрт Vндэсний зєвлєлдєх хорооны гишvvний суудлын тоо 228 байна. Vvнээс 50-иас доошгvй суудал нь эмэгтэй гишvvдэд ногдоно.

Жил бvр дотоод сонгуулийн хорооноос тогтоосон квотоор тогтсон хугацаанд VЗХ-ны гишvvний эргэлтэд /ротаци/ сонгууль явагдана гэжээ. Єнгєрсєн намар тухайн жилээ VЗХ-нд ротаци явуулахгvй гэж шийдсэн. Тэгэхээр одоогийн байдлаар VЗХ 50 эмэгтэй гишvvнтэй аж. 228-аас 50 нь эмэгтэй гишvvн гэхээр vндсэндээ 21.9 хувь болж байгаа юм.
Харин МАН-ын хувьд дvрмийн 1.5.8 дугаарт бvх шатны сонгуульт байгууллагад 25-аас доошгvй хувь нь эмэгтэйчvvд байна. Санал хураалтыг энэ шаардлагад нийцvvлэн зохион байгуулна гэж заасан. Энэ дvрмээ ч биелvvлж байгаа гэдгээ тэд байнга хэлж, сануулж байдаг. Vнэндээ тєрийн єндєр дээд албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчvvдийн олонхи нь МАН-ынх.

Дvрэм, журам сєхвєл байдал ийм байна. Харин хачир дээрээ улс тєрд эмэгтэйчvvдийг оруулж ирэх сонирхол аль ч намд байхгvй нь цаанаас нь цухалзана.

Ирэх оны сонгууль ямар хуулиар явах нь одоо болтол тодорхой болоогvй байхад юун 30 хувийн квот гэж зандрах эрхэм тvшээ мэр сэр бий. Бас vнэн нvvр царай, бодлоо нуух шалтгаан тэдэнд байх. Улс тєр бол зєвхєн эрчvvдийн тоглоом гэж улстєрчид ойлгодог. Тиймдээ ч эмэгтэйчvvдэд квот тогтоож єгєхийг хvсэхгvй, хvчлэхгvй байгаа бололтой.
Уг нь Улсын дээд шvvхэд бvртгэлтэй 21 нам байгаагаас ердєє гурав нь эмэгтэй даргатай. ИЗН-ын дарга С.Оюун, Монголын ардчилсан хєдєлгєєний намын дарга Т.Оюунаа, Монголын эмэгтэйчvvдийн нэгдсэн намын дарга Т.Тунгалаггэрэл байдаг аж.

2004 оны сонгуулийн ємнєхєн байгуулагдсан Эмэгтэйчvvдийн нэгдсэн нам ямар vйл ажиллагаа явуулсныг болон одоо юу хийж байгааг мэдэх хvн алга. 1069 гишvvнтэй гэж бvртгvvлсэн боловч олны танил болсон лидер эмэгтэй энэ намд алга. Тэдний улс тєр гавьтай хол явсангvй. Мэдээж тэдний зvтгэл дутсан байх. Тэгэхээр манайх шиг улс тєрийн тоглоомын дvрэм бохир vед эмэгтэйчvvд дангаараа нам байгуулаад амжилт олохгvйн жишээ энэ.


Нєгєє талаас эрчvvдийн улс тєрд эмэгтэйчvvдийн орон зай гэж алга. Хэдийгээр “Сонгуулийн системээ єєрчилсний дараа эмэгтэйчvvдийн квотын асуудлыг хєндєе” гэх сайхан vг эрэгтэй гишvvд хэлж байгаа ч бодит байдалд хааш яаж эргэхийг тааж ядах юмгvй. Жендерийн тэгш байдлын тухай хуулиас эмэгтэйчvvдийн квотыг хасч, Сонгуулийн хуульд тусгахаар болсон. Дараагийн алхам бол Сонгуулийн хуулиас цэвэрхэн гэгч нь гаргаж орхих.
УИХ-ын гурван эмэгтэй гишvvнээс бусад нь квотын тухай нэг иймэрхvv нийтлэг тайлбар хэлэв. Сонгуулиа ямар системээр явуулахаа шийдсэний дараа ярилцъя. Энэ бол квотыг аяндаа мартуулна гэж байгаатай агаар нэг сонсогдоно.

Эмэгтэй улстєрчдєд квот тогтоож єгєх юм бол 15 хувиас хэтрvvлэхгvй байхад хангалттай гэж vзэх гишvvн парламентад олон. Юун нєгєє 30 хувийн квот вэ болж дуусах нь. 12 ширхэг дугуй авахаар хvсэлт гаргаад хасагдаж, хорогдсоор ганцхантай буцдаг шиг инээдэм ч биш ханиадам ч биш болох янзтай. УИХ-ын 76 гишvvний 8-10 нь эмэгтэй байхад хангалттай гэж байна бас. Зєвхєн парламент гэх хэрэггvй. Яам, агентлагт эмэгтэйчvvд олонхи нь гэв. Хэдийгээр хэд хэдэн сайд, дэд сайд, яам, агентлагт олон эмэгтэй дарга ажиллаж байгаа. Гэвч хамгийн чухал нь тэд шийдвэр гаргах тєвшинд дуу хоолойгоо эмэгтэй гишvvдтэй болж байж илvv сайн хvргэхийг зорино.
Квот тогтоож єглєє ч гэсэн эмэгтэйчvvд сонгуульд ялж чадахгvй эцэстээ суудал алдаж, нам хvнд байдалд орно гэсэн айдас эрэгтэй улстєрчдєд бий. Vнэндээ 2008 оны сонгуулиар олон эмэгтэй нэр дэвшигч єрсєлдсєн гэх боловч бvсгvйчvvдэд ялалт авах боломж байсан уу гэвэл бас эргэлзээтэй. УИХ-ын гишvvн асан Б.Дэлгэрмаа “Торгуулийн баталион руу дахиж явахгvй” гэж хэлсэн удаатай. Тvvний энэ vгнээс сонгуульд эмэгтэйчvvдийг ямар тойрогт нэр дэвшvvлдэг вэ гэдгийг харж болохоор. Тэгэхээр эр хvйстэй манай улс тєр эмэгтэйчvvдэд байр сууриа алдахаас айгаад байх шиг. Улс тєр бол зєвхєн эрчvvдийн тоглоом гэдэг уламжлалт ойлголт єєрчлєгдєж буйг бид харсаар л. Хэзээ Монголд биелэлээ олохыг хэдий болтол хvлээх бол энэ эр хvйстэй улс тєрєєс. Хvйс тэнцvv улс тєрийг дэлхий нийт бас Монгол хvсч байна.


ardchilal
aracerоптимизация сайта что такоераскрутказайти на сайт вконтакте через анонимайзерчехол для ipad своими рукамибыстрый займ 18 летcasino gratis tragamonedas las mas nuevasuk dubai escortsladbrokes casinoMost trusted onlineгорящий тур на майскиеклубные танцы братевокредитная карта альфа банк погашениепогашение кредита по кредитной карте альфа банкaltezza travel comдельта банк кредитная карта 1 эволюция xlкилиманджаро восхождение мачаметуризм танзани¤audio translation servicesкзот украины увольнение по статьетуры в тайланде 2015 библио глобусзаказать контекстную рекламу googleраскрутка сайтов в россиипроверить сайт на тицхромированный полотенцесушительэлектромагнитного излучениядокументы на визу Словакия украинцам


ЭР ХVЙСТЭЙ УЛС ТЄР
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.