Энэ ордны эмэгтэйчүүд аливаад санаачлагатай ухаалаг хандаж саад бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөлгүй, зорьсондоо хүрэхийн төлөө тэмцэж чаддаг сайн талтай. Хамт олноо түшиж чадвал амжилтанд хүрэх магадлал өндөр.
ҮХЭР- Шудрага хатагтай
Ямар ч үед асуудалд ул суурьтай хүлээцтэй хандаж, зөв шийдвэр гаргадаг. Өөрийн хүчиндээ итгэж том зорилт дэвшүүлбэл амжилтанд хүрэх магадлал өндөр. Энэ ордны эмэгтэйчүүд хүний сайн хань болдог учраас эрэгтэйчүүдийн сонголтонд хамгийн түрүүнд өртдөг. Энэ ордны эмэгтэйчүүд ая тухтай орчин сонгож гоо сайхныг биширдэг.
ИХЭР- Санаачлагч хатагтай
Бусдыг өөртөө татаж чаддаг. Яаруу тэвдүү учраас амархан уцаарлах талтай ч тунчиг цайлган. Аливаа асуудалд биеэ барьж ул суурьтай хандаж чадвал амжилт гаргах болно.
МЭЛХИЙ- Эмзэгхэн хатагтай
Хамт олныхоо хэнд ч анхаарал халамж тавьж чаддаг учраас нэр хүнд сайтай. Ер нь асуудалд ул суурьтай, нямбай ханддаг. Харин шүүмжлэлд эмзэглэдэг. Бусдын нөлөөнд авталгүй өөртөө итгэж өөрийгөө дайчилж чадвал амжилтанд хүрнэ.
АРСЛАН- Өөрөө итгэлтэй хатагтай
Өөрийн гэсэн бодолтой учраас асуудалд тодорхой байр сууринаас ханддаг. Удирдах ажилд бусдаас илүү амжилтанд хүрэх магадлал өндөр.
ОХИН- Нягт нямбай хатагтай
Асуудалд нягт нямбай хандаж чаддаг учир гаргасан шийдвэр нь ямагт зөв байдаг. Харин амжилтын төлөө хэт шунавал алдаа болно. Иймээс аливаа зүйлд яарах хэрэггүй.
ЖИНЛҮҮР- Дипломат хатагтай
Энэ ордны эмэгтэйчүүд шудрага ёсыг эрхэмлэдэг. Нэг зүйлийг удаан хийх дургүй. Хамт олонтойгоо эвтэй байхыг ямагт хичээж байх нь чухал. Биеэ дааж ажиллавал амжилтанд хүрэх болно.
НУМ- Идэвхитэй хатагтай
Ямагт санаачлагатай байдаг чанар нь хамт олонд сайнаар нөлөөлнө. Зохион байгуулах авъяастай. Жаахан тэвчээртэй байхад гэмгүй. Таны авъяас хамт олны дэмжлэгтэй илэрч амжилтанд хүрнэ.
МАТАР- Нэр алдарт дуртай хатагтай
Үргэлж урагш тэмүүлж байдаг учир ямар ч ачааллыг дааж чаддаг. Амжилтын төлөө хэтэрхий яарах хэрэггүй. Тухайн цаг мөчид зохицож сурах нь чухал.
ЗАГАС- Мэдрэмтгий хатагтай
Энэ ордны эмэгтэйчүүд эелдэг зөөлөн учир бусдын итгэлийг амархан олдог. Харин аливаа зүйлд шалтаг тоочдог муу зангаасаа аль болох түргэн салахыг бод. Бодит байдалд зөв дүгнэлт гаргаж чадвал амжилт ойрхон байгааг ухаарч ухаалаг ханддаг.
ХУМХ- Найрсаг хатагтай
Найз нөхдөө чухалчилдаг, найрсан нөхөрсөг, тусч бусдын төлөө юу ч хийхэд бэлэн нэгэн. Энэ ордны эмэгтэйчүүд хувийн эрх чөлөөгийн хамгийн ихээр чухалчилдаг учир үүнд нь халдаад хэрэггүй. Нээлтэй харилцаан дээрээсээ үндэслэн амжилтанд хүрэх болно.
ХИЛЭНЦ- Хөдөлмөрч хатагтай
Хэцүү, хүнд зүйлийг авахыг өөрийн болгохыг чухалчилдаг. Эхэлсэн зүйлээ заавал дуусгадаг туйлын хөдөлмөрч нэгэн. Тэд энэ их ажлынхаа урамшуулал болгон сэтгэл ханамжийг заавал авдаг. Гэхдээ эрүүл мэндээ хэзээ ч мартаж болохгүй гэдгийг тэдэнд үргэлж сануулж байх хэрэгтэй.