“Зүүдэнд ч оромгүй явдал” ихрүүдийн парад

Улаанбаатар хотноо энэ сарын 25-ны өдөр нэгэн сонирхолтой парад болох гэж байна. Энэхүү парадад дан ихэр хүмүүс оролцох ажээ. Парадыг Монголын ихрүүдийн холбоо болон “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны уран бүтээлчид хамтран зохион байгуулахаар болжээ.

Учир нь энэ сарын 25-ны өдөр ихэр залуусын тухай өгүүлэх “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны нээлт болох бөгөөд энэ үйл явдалтай зэрэгцэж хоёр, гурван ихэр хүмүүс парад зохион байгуулах аж.

Монголын ихрүүдийн холбооны тэргүүн Ч.Үржинбадам энэхүү уран бүтээлийг  ихэд үнэлж, сайшаасан бөгөөд киноны нээлтийн үеэр ийн парад зохион байгуулахаар болсон юм байна.

Ихэр залуусын тухай өгүүлэх “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны зохиолыг сүүлийн үед нэрд гараад байгаа залуу зохиолч Ж.Оргил бичсэн байна.

Тэрбээр “Амьдралд тавтай морил”, “Валентины захидал” зэрэг кино, “Миний нууц хүү”, “Гэнэтийн бэлэг” жүжгийн зохиолыг бичиж, авьяаслаг зохиолч болохоо харуулсан юм. Түүний бичсэн зохиол үзэгчдийн таашаалд нийцэхийн зэрэгцээ уран бүтээлчдийн дунд ч эрэлттэй болоод байгаа. Тиймээс энэ удаагийн кино нь ч гэсэн үзэгчдийн сэтгэлд хүрэх нь дамжиггүй биз ээ.

кожаный чехол для ipad 3vip escorts nycкредитна картка дельта банк львівконвекторы отопления водяные цена


“Зүүдэнд ч оромгүй явдал” ихрүүдийн парад
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.