Патти Остин агаарын бохирдлоос болж тоглолтоо цуцаллаа

Америкийн алдарт жааз дуучин Патти Остин Бээжинд хийх тоглолтоо цуцалжээ. Учир нь тэрбээр багтраа өвчтэй аж. Тиймээс Бээжинд энэ баасан гаригт болох байсан тоглолтоо агаарын бохирдлоос болж хийж чадахгүй болсноо мэдэгджээ. Тэрбээр багтрааны улмаас саяхан хагалгаанд орсон учир өвчнөө сэдрэхээс ийнхүү урьдчилан сэргийлж байгаа хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн байна. Хятадын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол сүүлийн үед эрс нэмэгдсэн бөгөөд автомашины утаа үүнд их нөлөөлж байгаа гэж судлаачид үзжээ. Тодруулбал, Бээжинд нэг өдөрт дөрвөн сая машин замын хөдөлгөөнд оролцдог байна. Албаны мэдээгээр Бээжин хотод 21 сая хүн ам оршин суудаг байна. Тэдний эрүүл мэнд, аюулгүй эрүүл орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа учраас хотын захиргаа агаарын бохирдлын эсрэг шинэ арга барилаар тэмцэж эхэлжээ.

тонкий чехол для iphone 5lebanon escortмикрозаймы онлайн срочно на киви кошелекяндекс подбор слов


Патти Остин агаарын бохирдлоос болж тоглолтоо цуцаллаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.