Та ажилдаа анхаарлаа хандуулж амжилт бүтээл гаргаж чадаж байна уу? Амралт чөлөөт цагаа сайхан өнгөрөөж эрч хүчээ нөхөж авч чаддаг уу? Бидний амьдралын ерөнхий зарчим бол ажил маань хувийн амьдралыг дэмжиж, хувийн амьдрал маань ажиллах эрч хүч өгдөг байх юм+ Үүний тулд хувийн амьдрал ажил хоёроо тусгаарлаж чаддаг байх хэрэгтэй. Учир нь энэ хоёрын алинд ч асуудал бэрхшээл гарахгүй байна гэж байхгүй шүү дээ. Нэг нь асуудалтай болоход нөгөө нь цуг нурж унадаг бол юу биднийг татаж босгох вэ? Тиймээс хувийн амьдрал ажил хоёроо тусад нь байлгах, ажилдаа амжилт гаргах алхамуудыг хүргэе:
Хувийн амьдралаа дэмжих нь
• Хамгийн гол зүйл бол та байгууллага болон албан газартаа ажил хийж өгч цалингаа авдаг. Үүнээс илүү юу ч байх хэрэггүй. Дарга тань танд хэрхэн хандаж байна хамт ажилладаг хүн таалагдахгүй байх зэрэг тийм ч чухал биш гэдгийг сайн ойлгож стрессдэхгүй байх хэрэгтэй.
• Зөвхөн ажлын цагаар л ажилла. Ажлын цагаар ажилдаа 100% анхаарлаа хандуулж үр бүтээлтэй ажиллахыг хичээ. Харин гэртээ хариад ажлын тухай ер бодохгүй байхыг хичээ.
• Ажил дээрх том хэмжээний төлөвлөгөө зорилгоо олон жижиг хэсэгт хуваагаад бага багаар хийж эхэл. Ингэвэл гэртээ ирээд ажил дээрээ дуусгаж чадаагүй зүйлээ бодож бухимдахгүй болно.
• Хийхзэр төлөвлөсөн том хэмжээний ажлаа дуусгах гэж сөхөө авалгүй зүтгэх биш, харин жижиг хэмжээний зорилтоо хэрэгжүүлсний дараа түүнээсээ урам авч сурах нь чухал.
•Хувийн амьдралын зүйлсээ ажлынхтайгаа адил чухалд тооцох хэрэгтэй. Хувийн амьдралынхаа хийх зүйлсийн жагсаалтыгч мөн гарган бичижболно шүүдээ.
Ажлаа дэмжих нь
• Ажлынхаа үүрэг хариуцлагыг дээд зэргээр ухамсарлаж, мэргэжлийн хүний шинж чанаруудыг бүрэн эзэмших хэрэгтэй. Бүтэлгүй дурлал, гэр бүлийн асуудал зэргээс болж өдөржин ажил дээрээ уруу царайлж суувал ажпын үр бүтээмж багасгахаас гадна хамт ажиллаж буй хүмүүст чинь ч таагүй нөлөө үзүүлэх болно.
•Дарга удирдлагуудтайгаа хувийн амьдралынхаа тухай аль болох бага ярь. Ажилтай холбоотой тохиолдолд л хувийн амьдарал, гэр бүлийнхээ талаар дурдаж бай.
• Орой хүртэл хойшлуулж болохгүй зайлшгүй шаардлагатай үед л гэр бүл, найз нөхөдтэйгээ утсаар ярь. Тэгэхдээ аль болох өөрийнхөө утсаар, цайны цагаар ярих нь чухал.
•Удирдлагад тань таны ямар хүн бэ гэдгээс илүү ажлаа хэр сайн хийж байгаа тань л хамаатай гэдгийг сайн сана.
TANHIL.NET