“Солонгосын гоо сайхны алтан ном” зөвлөж байна.
Хумсны будгийг арилгах нь
Хумны будаг ямар ч гэмтэлгүй мэт санагдсан ч үүнийг 3 хоног тутам заавал арилгах хэрэгтэй. Ингэхдээ хумс тус бүр дээрээ тосон ацетон шингээсэн жижиг хөвөн бөмбөлөг тавиад 1 минутын дараа уг хөвөнг хумсны үзүүр тийш гулсуулан арчиж будгийг цэвэрлэнэ.
Хумсны будгийг ацетоноор цэвэрлэвэл хумс хатаж хэвэргэшдэг. Иймээс тосон ацетон хэрэглэж байхыг зөвлөж байна.
Сахлын хутга, хумсны хуурайгаар будгийг хусч арилгахыг оролдох нь эргэлт буцлтгүй гэмтээж муухай болгодгийг санаарай.
Хумсыг зөв хэлбэртэй засахын тулд
2 талдаа өөр өөр хэрчлээс бүхий хмсны хуурайг хэрэглэдэг. Бүдүүн хэрчлээстэй талаар нь хумсны үзүүрийн эхний үрэлтүүдийг, жижиг хэрчлээстэй талаар нь эцсийн хэлбэржүүлэх үрэлтүүдийг гүйцэтгэнэ. Та хуурайгаа арай ташуу бариад, богинохон гэхдээ 1 чиглэлээр үрэх ёстой. Хуурайгаа хурууны өндгөнд шүргүүлэхгүйг хичээнэ үү. Хурууны үзүүрийн арьс төгссөн тэр хэсгээс хумсаа дугуйлж засах ажлаа эхлэх хэрэгтэй.
Хайч, хумсны хутгаар дугуйлж засах нь хумсыг гэмтээх нөхцлийг бий болгодог.
Хумсны хэлбэр
Эмэгтэй хүний гар яг л хүний зүс царай мэт өөрийн гэсэн хэв маягийг шаардх ба нэгэнт олсон хэв донжоо байнга хадгалж байх хэрэгтэй. Хумсны хэлбэрийг юуны өмнө хэлбэртэй зохицуулна. Гэвч гарын хуруу арчилгаа тордлого муутай байвал сайхан зассан хумс гартай чинь зөрчилдөн таны гарыг бүр ч үзэмжгүй содон харагдуулдаг. Бас хумсны хэлбэрийг та ажил мэргэжилтэйгээ зохицуулахаас өөр аргагүй юм. Үүнээс бусад тохиолдолд хумсаа хурууныхаа хэлбэрт зохицуулан засна. Хүний хумс 7 хоногт 0.1 мм ургдаг тул та орой болгон хумсаа хуурайдаж хэлбэрийг сэргээж байвал сайхан харагдахаас гадна хумсны хутга тэр болгон хэрэглэхгүй байх боломжтой.