“Sweetymotion” хамтлаг ирэх сарын 18-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Н. Бестужевийн нэрэмжит драмын театрт тоглолт хийхээр болжээ. Буриадын хэвлэлээр “Монголын супер хамтлаг хөгжмийн зохиолч Чинбаагийн хамт ирнэ. Энэ хамтлаг Монголд анх удаа англиар “Why” нэртэй цомог гаргаж байсан. Тэд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Америкт амжилттай тоглож байлаа. “Sweetymotion” 2001 онд Буриадын “Цагаан сар” уралдаанд түрүүлэн, Гран -При шагнал хүртэж байсан юм. Чинбаа бол Америкт дэлхийн хэмжээний ододтой хамтран тоглож байсан хүн. “Чингис хаан” киноны хөгжмийг бичсэн алдартай хөгжмийн зохиолч” хэмээн бичсэн байна. Хамтлагийнхан Буриадад тоглолт хийхээс гадна ирэх сарын 19-нд Барууны болон Монголын хөгжмийн талаар лекц уншиж, хичээл заах ажээ.