Нобелийн шагналт, 13 дахь эмэгтэй зохиолч Элис Мунро

c7a62171fa45ff29originalНобелийн уран зохиолын 110 дахь удаагийн шагналыг Канадын зохиолч Элис Мунро хүртлээ. Өнгөрсөн жилийн Нобелийн уран зохиолын шагналыг Хятадын зохиолч Ма Ян хүртсэн билээ. Элис Мунро Канадын Онтарио мужид 1931 оны долдугаар сарын 10-нд төржээ. Өдгөө 82 настай зохиолч өсвөр наснаасаа зохиол бичиж эхэлсэн бөгөөд 1950 онд “Dimensions of a Shadow” хэмээх анхны богино өгүүллэгээ хэвлүүлж байжээ. XIX зууны Оросын алдарт зохиолч Антон Чеховтой жишигддэг тэрбээр хүний дотоод сэтгэл, мөн чанарын талаар чадварлаг бичдэг нэгэн бөгөөд түүний бүтээлийн сэдэв нь охид, бүсгүйчүүдэд тохиолддог асуудал, өөрийн төрсөн газрын тухай байдаг байна. Шведийн академийн нарийн бичгийн дарга Петр Энглунд “Тэр бол Канадын болон дэлхийн уран зохиолд тодоор үлдэх хүн. Богино өгүүллэг гэж юу болохыг түүний номноос харж болно. Дэлхийн уран зохиолд содон өнгө нэмснийх нь төлөө дэлхий түүнийг мартах учиргүй” хэмээжээ. Дашрамд дурдахад Тэрбээр 1901 оноос олгож эхэлсэн Нобелийн уран зохиолын салбарын шагналыг хүртсэн 13 дахь эмэгтэй зохиолчоор тодорсон юм. Энэ удаагийн Нобелийн шагнал гардуулах ёслолыг ирэх арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольмд зохион байгуулахаар болжээ. Харин Элис Мунро энэхүү ёслолын ажиллагаанд биеийн байдал муу гэсэн шалтгаанаар оролцож чадахгүй болж, энэ жилээс эхэлж ямар нэгэн өгүүллэг бичихгүй тэтгэвэрт гарч буйгаа мэдэгдсэн юм. Энэхүү эрхэм хүндэт шагналыг 1.2 сая ам.доллар дагалдаж байгаа аж. Түүнд нобелийн шагнал олгосныг зарлахдаа Нобелийн хороо “Орчин цагийн богино өгүүллэгийн мастер” хэмээн хүндэтгэн нэрлэсэн байна. Элис Мунро шагнал хүртэх болсоноо мэдсэний дараа “Би энэ шагналд нэр дэвшсэнээ мэдэж байсан ч ялагч нь болно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Магадгүй би өгүүллэг бичихээс өөр ямар ч авьяасгүй болохоор ийм амжилтад хүрсэн байх. Гэхдээ л би тийм агуу суут хүн биш, жирийн л нэг гэрийн эзэгтэй” хэмээжээ.

ХУВИЙН АМЬДРАЛ
Түүний аав Роберт Эрик Лаидлав үнэг, усны булганы фермерийн эзэн, ээж Энн Кларк Лаидлав нь багш байжээ. Тэрбээр өсвөр наснаасаа эхэлж бие даан амьдарч эхэлсэн бөгөөд тэр үедээ зөөгч, номын худалдаачин зэрэг ажил хийж байжээ. 1951 онд их сургуулиа төгсч, Жэймс Мунро гэх үеийнхээ залуутай гэр бүл болсон байна. Хосууд “Мунрогийн номнууд” хэмээх дэлгүүр ажиллуулж эхэлжээ. Тэд гурван хүүхдийн ээж, аав болсон юм. 1972 онд тэрбээр нөхрөөсөө салжээ. 1976 онд Жеральд Фремлин хэмээх газар зүйн мэргэжилтэнтэй хуримласан байна. Жеральд Фремлин энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд таалал төгссөн юм. Түүний охин Шила Мунро 2002 онд “Охид ба ээжүүдийн амьдрал: Элис Мунротой хамт өссөн минь” хэмээх ном гаргаж байжээ.

АМЖИЛТ

Түүний амжилтын эхэн үе нь “Dance of the Happy Shades ” хэмээх 1968 онд гаргасан өгүүллэгүүдийн цуглуулга ажээ. Энэхүү бүтээлээрээ тэрбээр Канадын уран зохиолын дээд шагналыг хүртсэн юм. Тэрбээр Нобелийн шагнал хүртсэн анхны Канад зохиолч ажээ. Мөн “Lives of Girls and Women ” /1971/, “Who Do You Think You Are? ” /1978/ зэрэг алдартай зохиолуудаа бичжээ. 1979-1982 онд Элис Мунро Австрали, Хятад, Скандинавын орнуудаар аялсан юм. Тэрбээр богино өгүүллэгүүдээ нэгтгэн дөрвөн жил тутамд нэг удаа хэвлүүлж байв. Түүний бичсэн өгүүллэгүүд “The New Yorker”, “The Atlantic Monthly”, “Grand Street”, “Mademoisell”, “The Paris Review” зэрэг сэтгүүл, сонинд тухай бүрт хэвлэгдэн олонд хүрч байжээ.

БИЧЛЭГИЙН ХЭЛБЭР
Мунрог бичлэгийн хэлбэрийн хувьд дэлхийн алдартай зохиолчидтой адилтган үздэг. Тэрбээр зохиолынхоо дүрийн мөн чанарыг сайн гаргаж өгөхийг хичээдэг ажээ. Энэ нь түүний уран бүтээлийн дунд үеийн зохиолоос нь тод харагддаг байна. Жишээлбэл, 2001 онд бичсэн дунд насны эмэгтэйчүүдийн амьдралыг харуулах “Hateship, Friendship, Courtship, Loveship, Marriage”, 2004 оны “Runaway” зэрэг зохиолыг дурдаж болох юм.

Г.НЯМСҮРЭН

Үнэн.мнчехол macbook pro 13chinese escort dubaiзаявление анкета на получение потребительского кредита сбербанкаотопление батареи


Нобелийн шагналт, 13 дахь эмэгтэй зохиолч Элис Мунро
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex