Өглөөний ажил хэрэгч зөвлөгөө: Амжилтанд хүрэхийн тулд аль нэг юмаа золиосолдог

f1fb1b227d09f02df127c58ca682562f1a2dc1dbДэлхийд алдартай “Форбес” сэтгүүлийг мэдэхгүй хүн бараг байхгүй билээ. Тэгвэл өнөөдөр бид бүгдийн танил болсон “Форбес” сэтгүүлийг үндэслэгч, Шотландын эдийн засгийн сэтгүүлч Берти Чарльз Форбсын ажил хэрэгч зөвлөгөөг уншигчиддаа хүргэх болсондоо баяртай байна.

Тэрээр “Аливаа амжилтанд хүрэхийн тулд уг хүнээс заавал золиос гарч байдаг. Жишээ нь би зорьсон зорилгодоо хүрч амжилтанд хүрсэн гэж боддог ч эргээд харахад эрүүл мэндээ алдсан байх жишээтэй. Ер нь амжилтанд хүрсэн хүмүүсийг хараад байхад зарим нь гэр бүлээ, зарим нь эрүүл мэндээ зарим нь найз нөхдөө золиослон байж оргилд хүрсэн байдаг. Харин өндөрт гараад эргээд явсан замаа харахад маш гунигтай дурсамжууд тодордог. Энэ болгоныг амжилт гаргасан хүмүүс тэр болгон яриад байдаггүй ч дотроо бол бүгд л харамсаж явдаг.

Зорилгодоо хүрэхийн тулд хүн заавал ямар нэг юмаа золиослодог бөгөөд тэрийгээ амжилтаараа дарахыг оролддог. Би ийм өндөр амжилт гаргасан юм чинь энэ зэргийн юм золиослоход яадаг юм гэж тэр үедээ боддог ч дараа нь түүндээ маш их харамсдаг хүмүүс бий.” Эцэст нь дүгнэж хэлэхэд амжилт гаргасан болгоныг бүү дууриагаарай тэд маш их юмаа золиослон байж тэр өндөрлөгт хүрсэн. Гэхдээ юугаа ч золиослохгүй гээд нэг хэвийн амьдралаар бүү амьдар.

Mr.Unuku

Businessnews.mn

incase macbook pro 15thai escort in dubaiэкспресс кредит онлайн на картукак раскрутить сайт в гугле


Өглөөний ажил хэрэгч зөвлөгөө: Амжилтанд хүрэхийн тулд аль нэг юмаа золиосолдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.