Анхаар
Урд хөрш буюу Хятадаас орж ирж буй хямд үнэтэй гадуур худалдаалагдаж байгаа жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь төрөл бүрийн хорт хавдар, бусад өвчин үүсгэгч нянгаар бохирдлогдсон байх аюултай тул худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.
Баримт 1. Хуурамч өндөг.
Өндгийг хуурамчаар хийхдээ үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисуудыг хүнсний амт, өнгө оруулагчтай хольдог байна. Зэрвэс харахад гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч өндөг нь тахианы өндөгнөөс ялгахын аргагүй. Харин сайтар ажиглавал, хуурамч өндөгний гаднах нь барзгардуу, доторх нь шингэвтэр байдгаас гадна өндөгний гадна талын шохойжсон хальсан дотор нимгэхэн цагаан хальс байдаггүйгээрээ ялгаатай.
Мэдээж, химийн бодистой хуурамч өндөг хүнсэнд хэрэглэх нь хүний биед хортой төдийгүй түүнийг хэрэглэсэн хүмүүс ой санамжаа алдах хүртэл аюултай аж. Хуурамч хүнс үйлдвэрлэгчид тахианы өндөг төдийгүй усан үзэм, үхэр, гахайн гэдэс дотрыг хүртэл химийн бодисоор хуурамчаар хийж, амталж сурчээ.
Баримт 2. Хуурамч будаа.
2011 оны эхээр Хятадад будаа хуурамчаар үйлдвэрлэж буй тухай мэдээ Хонконг, Сингапур, Вьетнам, Солонгосын сонин хэвлэлд гарчээ. Шаанши мужийн Тайюан хотын дистрибьюторууд төмс болон чихэрлэг төмсийг будаа хэлбэрт оруулж, үйлдвэрийн зориулалттай резинтэй хольж будаа хийснээ будааны үнэр оруулаад зарж байжээ. Ийм будаа нь хугарч гэмтсэн ширхэггүй, маш цэвэрхэн, агшаасан хойно нь зажлахад хатуу, хоорондоо наалддаггүй, чимхэхэд эргэж хэвэндээ ордог, хонуулахад өнгө чанар нь өөрчлөгддөггүй.
2011 оны 2 сард Вьетнамын Хо Ши Минд зарагдаж байсан (9) хуурамч будаа 10 милиметр орчим урттай маш нарийхан хэлбэртэй байсан бөгөөд хамгийн сайн чанарын будаанд ч 5 хувийн хог байдаг байхад гайхалтай жигд, хугарч бяцраагүй байсан байна. Xуурамч будаан дахь нийлэг эд бүхий резин нь хүний биед хортой. Ийм хуванцар будаа гурван аягыг идэх нь нэг ширхэг хулдаасан цүнх идсэнтэй дүйцэх аж. Хуурамч будаа нийлүүлж, хөлжигсдийн бизнес зогсоогүй бөгөөд хортой хүнсээ хил давуулан наймаалсаар байгаа бололтой.
Баримт 3. Химийн хортой xуурамч вино
2010 оны 12 сар. Хэбэй мужийн дарс хийдэг хэд хэдэн компани хуурамч вино үйлдвэрлэж байсан нь илэрчээ (10,11). Жинхэнэ дарсны оронд чихэртэй усан дээр өнгө будаг, үнэр оруулагч болон бусад химийн бодис нэмж исгээд, алдартай брэндийн шошго нааж худалдаж байсан нь баригджээ. Төрийн хэвлэлээр 5 мянга гаруй хуурамч дарс хурааж авсан гэж мэдээлсэн байна. Хэрэгт татагдсан компаниудын нэг болох Jiahua компани гэхэд жилд 2.4 сая лонх дарс борлуулдаг байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар хуурамч дарсанд буй химийн бодисыг хэрэглэвэл толгой өвдөж, зүрхний хэм алдах, тэр бүү хэл хорт хавдар үүсэх боломжтой гэжээ.
Баримт 4. Хүнд металлтай газрын самар, цагаан будаа, гурвалжин будаа
2011 оны 5 сард ОХУ импортоор орж ирсэн газрын самар, цагаан будаа, гурвалжин будааг Хятадад буцааажээ (12). ОХУ-ын албаны хүмүүс хүнсний аюулгүй байдалд онцлон анхаарч буй бөгөөд Хятадын тал баталгаатай хүнс нийлүүлж чадахгүй байгаа нь хоёр орны худалдаанд нөлөөлөх болно гэжээ.
Тухайлбал, 2011 оны 5 сарын 24-нд Байгальский край (Байгаль нуур орчмын нутаг)-н хүнсний хяналтынхан хром гэдэг хүнд металл илэрсэн 180 тонн газрын самрыг авахаас татгалзжээ. ОХУ-ын Приморский край мөн ижил 60 тонн хортой самар буцаасан байна. Түүнчлэн, Краснодар болон Адыгей нутгийнхан бичиг баримт бүрэн биш гэдэг үндэслэлээр эвгүй үнэртэй 175 тонн гурвалжин будааг оруулсангүй.
2011 оны 11 сарын “Аpгументы и Факты” сонинд бичсэнээс үзвэл, Хятадад тарьсан будааны 35 гаруй хувьд өндөр хэмжээний кадмий болон хар тугалга илэрсэн, газрын самар, гурвалжин будаанд хүнд металлын агууламж их байдаг аж. Учир нь Хятадын газар тариалангийн талбайн 40 гаруй хувь нь кадмий болон хүнцлээp бохирдсон байна .
Баримт 5. Хар тугалга, хүхрийн давхар исэлтэй савх
2007 онд Тайваний Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн Хятадаас орж ирж буй нэг удаагийн модон савхны 80% нь хортой болохыг тогтоожээ . Савх модонд хүхрийн давхар исэл, хар тугалга, флюoресцент будагч зэрэг химийн хорт бодисууд илэрчээ. Эдгээр нь арьсны харшил, багтраа, амьсгалын замын өвчлөлд хүргэж, уушиг гэмтээх аюултай ажээ.
Албаны мэдээнээс үзэхэд химийн бодисны агууламж асар өндөр байсан тул савх модыг дүрсэн ус шарлаж байжээ. Түүнчлэн усны халуун байх тусам илүү их химийн хорт бодис ялгарч байсан байна. Энэ талаар Тайваний Парламентийн гишүүн ярьж буйг видеоноос үзэж сонирхоорой (14).
2010 оны 3 сарын 19-нд энэ талаар Global Times сонин дахин мэдээлжээ (15). Мэргэжлийн хүний ярьснаар нэг удаагийн савхыг цайвар өнгөтэй, гялгар болгохын тулд хүхэр, ус төрөгчийн хэт исэл, парафин хэрэглэдэг. Гэтэл ус төрөгчийн хэт исэл бол маш хүчтэй исэлдүүлэгч тул пуужингийн түлшинд, харин парафиныг шавьж үргээхэд ашигладаг, аль аль нь хүнсний зориулалттай биш. Нэг удаагийн савхны 80 хувь нь хүний эрүүл мэндэд хортой байдаг нь тогтоогдсон төдийгүй хаягдал гялгар цаасанд савладаг нь байдлыг улам даамжруулдаг аж.
Хятадын хортой хүнсэнд зөвхөн Монголчууд төдийгүй гадны бусад орнууд, тухайлбал, Солонгос, Япончууд ч өртөж байсан удаатай юм байна. Хэрэглэгчид хохироход xариу арга хэмжээг засгийн газрын түвшинд авч чаддагтаа ялгаа нь байдаг бололтой.
Баримт 6. Пестицид бордоотой банш
2008 оны 1 сард Хятадаас импортлосон хөлдүү баншинд хэдэн арван Япон иргэн хорджээ (16, 17). Хэбэй мужийн Tianyang Хүнсний үйлдвэрийн баншнаас органик фосфор бүхий шавьжны хор илэрсэн байна. Тус бодисыг хэрэглэхийг Японд хорьсон байдаг аж. Зөвхөн Япон төдийгүй Хятадын иргэд ч бас тус компанийн бүтээгдэхүүнд хордсон байжээ.
Баримт 7. Өттэй шоколад
2007 оны 9 сар. Солонгос руу экспортолсон шоколаднаaс өт илэрчээ (18).
Баримт 8. Хортой гахайн мах
2011 оны 3 сард Нью Иорк Таймс сонин (19) болон Хятад гаралтай Америкийн иргэдийн байгуулсан Нью Иоркд байрлах NDTV телевизийн мэдээлснээр (20) Хятадын төв нутаг дахь Хэнан болон Нанжин мужууд дахь үндэсний хэмжээний томоохон фермүүд өөх багасгаж, булчин нэмэгдүүлж, өсөлт сайжруулдаг кленбутерол гэдэг хориотой бодис гахайндаа өгч байсан хэрэг илэрчээ. Улмаар төрийн 16 түшмэл ял сонссон байна. Тус бодисыг хэрэглэсэн хүний дотор муухайрч, толгой өвдөх, гар хөл салгалан татаж, аажимдаа хорт хавдар үүсч болзошгүй аж. 2011 оны 6 сард Лос Анжелес Таймс сонинд (21) Хунан мужид болсон хуриманд уригдсан 500 хүний 286 кленбутеролтой гахайн мах хүртсэнээс эмнэлэгт хүргэгдсэн тухай бичжээ.
Баримт 9. Химийн бодистой картоноор хийсэн бууз
2007 оны 7 сар. Бээжинд үйлдвэрийн зориулалттай дэвтээгч шингэн бодисонд (эхүүн натри мэтийн) хийж зөөлрүүлсэн картон цаасыг татаж, багахан хэмжээний махтай холиод, гахайн махны амлагчаар амталж, бууз хийж зардаг бизнес газар авчээ .
Баримт 10. Үл мэдэгдэх химийн бодистой мантуу
2011 оны 4 сарын 11. Шанхай хотын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Шанглю компанийн үйлдвэрлэсэн мантуунд үл мэдэгдэх химийн бодис нэмсэн байсан нь илэрчээ. Тус компанийн бүтээгдэхүүнийхээ орцыг шошгон дээрээ дутуу бичсэн байснаас гадна дэлгүүрээс зарагдаагүй буцаасан бүтээгдэхүүнээ дахин шинэ бүтээгдээхүнтэйгээ хольж боодог, эрдэнэ шишийн мантуундаа эрдэнэ шиш биш шар будаг хольдог байжээ.
Баримт 11. Мөнгөн ус, химийн бодис, бактеритай үхрийн мах
2011 оны 11 сарын мэдээгээр Хятадад үхрээ хогон дээр тэжээх явдал гараад байгаа аж (25). Үүнээс үүдэх хамгийн ноцтой хор уршиг нь гэвэл цахилгаан барааны болон бусад хогоор тэжээсэн үхрийн маханд мөнгөн ус, бусад химийн бодис байж болзошгүй юм. Түүнчлэн, хогонд гэрийн тэжээвэр амьтанд нөлөөлдөггүй ч хүнийг хөнөөх чадвартай олон янзын бактер байдаг ажээ.
Баримт 12. Бохирын цооногоос шүүсэн тосыг хоол хийхэд хэрэглэнэ
2010 оны 3 сар. Хятадад 10 хоолны газрын 1 нь угаадасны цооногоос шүүсэн тосоор хоол хийдэг (26). Хятадын ШУА-ийн харьяа судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хyан Фенгхон угаадасны цооногноос тосыг шүүж ресторан гуанзанд дахин ашиглах хэрэг гарсаар байгаа нь үнэн гэж мэдэгджээ. Бохир угаадсанд хүнд металл, антибиотик болон хорт хавдар үүсгэгчафлатоксин мэт зүйл агуулагддаг тул ийнхүү тосыг дахин ашиглах нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулax аж .
Хятадын Вухан (Wuhan) Политехникийн Их сургуулийн профессор Хи Донгпингийн мэдэгдснээр Хятадууд өдөрт 2-3 сая тонн “угаадасны” тос хэрэглэдэг гэжээ. Хятад улс даяар жилд нийтдээ 22.5 сая тонн хэрэглэдэг гэхээр 10 хоолны нэгийг бохир тосоор хийдэг гэсэн тооцоо гарчээ. Бохир тосыг өмхий угаадасны цооногоос шөнөдөө шүүж аваад, халааж, тунгааж, шүүж аргалснаар өглөө гэхэд өнгө зүс зассан, хүнд мэдэгдэхээргүй тос гаргаж авдаг байна
Баримт 13. Хүний үсээр хийсэн шар буурцагны сүмс (сойя соус), жан, амтлагчБүр 2004 оноос эхлэн Хятадад хуурамч сүмс, цуу үйлдвэрлэдэг болжээ . Тухайлбал, Хубэй мужийн үйлдвэрлэгч хүний үснээс амино хүчил гаргаж, хуурамч жан, цуу, амтлагч үйлдвэрлэж байсан нь илэрсэн. Ингэхдээ хүний үсэнд уураг өндөр хэмжээтэй байдгийг гидроблик хүчилд уусгаж, амино хүчил гаргаж авсан байна. Хэбэй мужийн үйлдвэрлэгчид амино хүчил, давс, ус зэргийг бохир устай хольж, шар буурцагны сүмс болон цуу хуурамчаар хийжээ. Үйлдвэрт хүний болон амьтны үс ноос хадгалж байжээ. Ингэж жинхэнэ шар буурцагнаас бус элдэв хүчил, бодис хутгаж гаргаж авсан жан цуу нь амт үнэр өөр төдийгүй хорт хавдар үүсгэx аюултай гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: SHOGT.MN