Холливудын алдартай хос Анжелина Жоли Брэд Питт нар гурван төрсөн, гурван үрчилсэн хүүхэд дээрээ дахин хоёр хүүхэдтэй болох нь тодорхой болжээ. Анжелина Жоли дахин хөл хүнд болсон төдийгүй хоёр хүү тээж яваагаа саяхан мэдсэн байна. “Анжелина хөл хүнд болсноо дуулаад их баярласан. Брэд тэр хоёр дахиад нялх үрийн зулай үнэрлэх болсондоо итгэж ч чадаагүй гэсэн. Гэхдээ тэд үүнийгээ аль болох нуухыг, ил зарлахгүй байхыг хичээж байгаа.
Одоогоор тэдний гэр бүлийнхэн, тун ойрын хэдэн найз л мэдэж байгаа” гэж Анжелина Жолтой тун ойрын гэх эх сурвалж мэдэгджээ. Брэд Питт Анжелина Жоли нар Мэддокс, Пакс, Захар хэмээх өргөмөл гурван хүүхэдтэйгээс гадна Шайло, Нокс, Вивьен хэмээх төрсөн гурван хүүхэдтэй билээ. Энэхүү зургаан хүүхдээ Нокс Вивьен хоёр нь ихэр. Тэгэхээр Анжелина Жоли дахиад ихэрлэхээр бэлдэж эхэлсэн бололтой.
Р.Гэгээ
urlag.mn