Унтахаасаа өмнө идэж болохгүй 8 зүйлс

Бүсгүй минь яг унтах цагаар гэнэт та өлсдөг үү? Тэгвэл та юу хийдэг вэ? Унтахаас өмнө юу идэх хэрэгтэй вэ? Тэгвэл эрүүл байя гэвэл хөнгөн зууш юм уу, эсвэл нэг аяга сүү уу. Мөн та унтахаас өмнө аль болох зайлсхийх хэд хэдэн хоол байна. За ингээд үүний талаар ярилцацгаая бүсгүйчүүдээ!

 

Пицца болон паста

Унтахаас өмнө та пицца болон пастагаас аль болох зайлс хийгээрэй. Яагаад гэвэл эдгээр нь маш хүнд болон калор ихтэй хүнс юм. Иймэрхүү хоол идвэл таны ходоод шөнөжин ажилна гэсэн үг. Хэрвээ та биеэ амрааж тайван унтаж амрая гэвэл эдгээрийг унтахаас өмнө битгий идээрэй.

 

Кофе

Кофе нь хүний биед маш удаан хугацаагаар үйлчилдэг сэргээгч бодис бөгөөд унтахынхаа өмнө кофе уух нь шөнийн турш тайван унтаж амрахад саад болдог. Хэрвээ унтахын өмнө кофе уувал та шөнө унтаж чадахгүй харин оронд нь галын өрөөгөө цэвэрлэх, шалаа угаах, бүр гурвын гурван бялуу хийж магадгүй. Тиймээс сайхан эспрессогоор өөрийгөө дайлмаар байвал өглөө эрт хийгээрэй.

 

Зайрмаг

Зайрмагт таргалуулах маш их хэмжээний сахар агуулагдаг учраас энэ нь биеийн жинд маш их нөлөөлдөг. Хэрвээ та жин нэмэхгүй байя гэвэл орой унтахаас өмнө битгий зайрмаг идээрэй.

 

Бяслаг

Бяслаг бол оройн цагаар идэхэд хамгийн тохиромжгүй хүнс юм. Ялангуяа та унтахдаа идвэл таны цээжийг хорсгоно. Унтахынхаа өмнө бяслаг идэх нь гэдэсний үйл ажилгаанд хүндээр нөлөөлдөг, тийм болохоор хэзээ нь идэхээ сайтар тунгаан бодож байж идвэл өдрийн туршид дуртай бяслагныхаа сайхан амтыг та мэдэрч чадна.

 

Жигнэмэг болон торт

Жигнэмэг болон торт унтахдаа идвэл энэ нь яг зайрмагтаа адилхан. Орой бол таны биеийн бүх эд эрхтэн амардаг. Хэрвээ та үнэхээр чихэрлэг зүйлс идмээр байгаа бол аль болох жимс идээрэй. Ялангуяа орой унтахдаа хар шоколад битгий идээрэй. Яагаад гэвэл шоколаданд сэргээгч бодис агуулагдаг. Тиймээс түр үүрийн гэгээ ортол хүлээж байгаад дуртай шоколадаа идээрэй.

 

Түргэн хоол

”"

Хэрвээ та унтах үеэр үхрийн мах, бүргер, бакон идмээр болдог уу? Тэгвэл та аль зайлс хийгээрэй. Хэрвээ та оройн цагаар түргэн хоол идвэл энэ нь баталгаатай таныг шөнө унтуулахгүй. Аль идэх юм бодохгүй зүгээр л нэг аяга сүү эсвэл ус ууж унтаарай.

 

Архи

”"

Хэрвээ та нойр муутай бол шөнө унтаж байхдаа ямар ч шалгаангүйгээр хэд хэд сэрээд байвал унтахаас өмнө нэг хундага дарс уугаарай. Архи болон оргилуун дарс битгий уугаарай тэгвэл таны арьс ядрангуй харагдах болно. Мөн таны хурхирах магадлал маш өндөр байна.

 

Хийжүүлсэн ус

”"

Ундаа болон эрч хүчийн ундаа (red bull, monster) унтаж амрах гэж байгаа бол мөн л аль болох зайлсхий. Сахарын хэмжээ их байдаг. Мөн кола эрч хүчний ундаанд их хэмжээний кофейн агуулагдаг учраас таны сайн найз чинь нойр болох учраас хийжүүлсэн уснаас татгалз. Хэрвээ ам чинь цангаж байгаа бол ус уу.

 

Бүсгүй та бидний бэлтгэсэн мэдээллээс хэрэгтэй зүйлээ олж авсан гэдэгт найдаж байна. Таалагдсан бол бидэнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн дараах зөвлөмжийг дагаад үргэлж “Хөөрхөнөөрөө” байгаарай!купить чехлы на айфон 5sex dubaiбыстро оформить кредитную карту онлайнполотенцесушители спб


Унтахаасаа өмнө идэж болохгүй 8 зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.