Бурхан мартсан заяа

Таних, танихгүй зочиндоо гэрэл зургийн цомгоо үзүүлж, “Энэ манай тэр” гэж танилцуулдаг “монгол зан”-г одоо үед хот газраас олж харна гэдэг тийм ч амар биш ээ. Харин С.Мөнхчимэг хэмээх бүсгүй уншигч таны өмнө амьдралынхаа зургийг дэлгэж байна. Бурхан хэмээгч байдаг бол түүнийг мартсан бололтой. 37 настай ч овортой харагдах тэрбээр хөгшин ээжийг минь санагдуулав. Намуун дуугаар “Миний хүү цай уу” гэх нь буурай минь дуудах шиг дотно…

Улаанбаатар хотын зүүн хязгаар, Улиастайн автобусны эцсийн буудлаас буйдхан орших гахайн байрыг зорилоо. Айлуудын дунд хашааг үй ганц бор гэр байх нь С.Мөнхчимэгийнх. Багаасаа өнчин өрөөсөн өсөж, амьдралын хүнд бэрхийг туулсан тэрбээр гурван жилийн өмнө айлын хашаа харахаар энд ирэхдээ хоосон газар олж, суурьшсан нь энэ. Үүнээс өмнө ганц хүүгээ дагуулаад айл амьтан царайчилж, байр, гэр түрээслэн, орцны жижүүр хийж, хүн амьдрах боломжтой бүх л газраар “нүүдэллэжээ”.. Одоо амьдарч байгаа гэрийнх нь унь, хана нь л түүнийх, бусад нь айл айлынх.

Нялх нойтон хүүхэдтэй болохоор одоохондоо юмаа авна гэх хүн үгүй. Гэхдээ “Хэрэг боллоо, авъя гээд ороод ирэх вий гэсэн айдастай. Шавар амбаар байсан ч хамаагүй, өөрийн гэх гэр оронтой болох нь түүний хүсэл. С.Мөнхчимэг орох оронтой болох гэж хичээж байгаа ч олсон хэд нь хэрэглээнээсээ илүү гардаггүй. Аргаа барахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гэр хүссэн ч хариу ирэлгүй өдий хүрчээ.

“Амьдрал хэцүү санагдах үе гардаг. Гэлээ гээд төрүүлсэн хүүхдээ цохиод унагалтай нь биш, эсвэл амиа хорлолтой биш. Амьдрах л гэж зүтгэж явна. Урин дулаан цагт жимс зардаг. Гэтэл өнгөрсөн хавраас жимсний лангууны зөвшөөрөл 500-600 мянга болсон байна лээ. Жимс зарж олсон орлогоороо өвлийг давдаг. Хоёр жилийн өмнө Улиастайн автобусны буудлын цайны газарт цэвэрлэгч авна гэхээр нь очлоо. Гэтэл “Тань шиг хөгшин хүн авахгүй” гэсэн. Хотын захын цайны газар цэвэрлэгчээр авахг үй байхад төвийнхөн яаж намайг тоох вэ. Би ч наснаасаа эрт хөгширч байна даа л гэж бодсон. Бага хүүгээ тэврээд явахаар ач чинь үү гэдэг. Амьдрал хүнийг хайр найргүй нухалдаг юм байна. Том хүү бид хоёр ногоо, амтлагч мэтээр хоолоо хийчихнэ. Харин бага хүүдээ байгаа махаараа бантан хийж өгөхийг боддог. Намайг голохгүй л бол би ажил голохгүй ээ. Гэхдээ сүүлийн үед архаг ядаргаанд ороод хүнд ажил хийж чадахгүй юм. Бусдын ажлыг цалгардуулчих вий гэж бодоод ажил хөөцөлдөөгүй. Би хүнд худлаа ярих дургүй. Хүн ядуу, ядарсан байж болно. Хамгийн гол нь бусдад гай болохгүй мөрөөрөө амьдрах хэрэгтэй” хэмээв.

“Нүгэл ч гэлээ төрүүлсэн эхээ хүлээн зөвшөөрөхгүй”

С.Мөнхчимэг Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул. Жаахан байхад нь аав, ээж нь салж, нийлж, түүнийг минийх, хүнийх гэж явахдаа “гээчихэж”. Айл айлын царай харж, хонь хургыг нь хариулан, түлээ нүүрсийг нь ойртуулан хүн болсон гэнэ. “Нэг хэсэгтээ ч зүдэрсэн шүү” хэмээн гомдонгуй өгүүлнэ. Уг нь тэр ээжийгээ ор тас мэдэхгүй биш. Хэсэг хугацаанд хамт амьдрахдаа ээж нь түүнийг хойд аавтай нь нийлээд зоддог байсныг санадаг. Тэрбээр “Би одоо хоёр хүүхдийн эх. Ингэж хэлбэл нүгэл болох байх. Гэхдээ намайг төрүүлсэн тэр эмэгтэйг би ээжээ гэж боддоггүй. Хэн нэгэнд голдоо ортол гомддог л юм байна. Тэр хүн намайг яагаад эцэгт минь өгч, эсвэл ар өврөөсөө зүүгээд хүн болгочихоогүй юм бол, эрдэм номын мөр хөөлгөөгүй юм бол… (хэсэг чимээг үй суув). Тэгсэн бол миний амьдрал өнөөдөр арай өөр байхсан. Айл амьтны царай харж өссөн надад хэн эрдэм, ном сургах вэ дээ. Хожмын өдөр хүний эхнэр, хүүхдийн ээж болно гэж хэн ч бодоогүй байх. Амьдралд шантрахдаа “Би яагаад энэ орчлонд төрсөн юм бол оо, төрөх ёсгүй байсан ч юм болов уу” гэж халаглах, харамсах бодол төрдөг. Аль болох шантрахгүйг хичээж, хүүхдүүдээ харж, эднийхээ төл өө амьдрах ёстой гэж шүд зуудаг ч заримдаа бас…” гээд хоолой нь сааралтав.

Тэр ээжийгээ 32 настайдаа өнгөрснийг л мэднэ. Харин аавынхаа талаар дуулсан зүйлгүй. Өөрт нь эмээ, өвөө, ах, дүү байдаг эсэхийг ч мэдэхгүй. Сурагласан удаагүй ч гэлээ нэг л өдөр ороод ирнэ дээ гэх нууцхан хүсэл дотроо тээдэг ч юм билүү хэн мэдлээ. Сургуульд орох насандаа нутгийнхаа зүс таних хүнийг дагаад хотод анх хөл тавьжээ. Айлуудын гэрийн хаалга хойшоо харсан байсныг муухан санадаг гэнэ. Удалгүй Хонхорт амьдардаг ганц бие хөгшнийг таньдаг болж, “Танайд амьдаръя” гэж гуйснаар хамт амьдрах болжээ. “Би тэр хүнээр сайн, муу хэлүүлж өдий зэрэгт хүрсэн. Хэдий эрдэм ном сургаагүй ч амьдралын ухаан заасанд нь баярладаг” хэмээн төрүүлснээс дутахгүй хүн болгосон хөгшнийг дурссан.

Арван насаар ах гэдгээ хэлэлгүй эхнэрээ болгожээ

Тэрбээр түлээ, нүүрс уутлах, мод, чулуу хураах, хоёрдогч түүхий эд авдаг газарт ачигч гээд эмэгтэй хүнд ахдам хар бор олон ажил хийж үзжээ. Дүүргийнхээ засаг даргад хандан бичиг баримттай болсноор 21 настайдаа Кино үйлдвэрийн арын орон сууцны конторт жижүүр хийж эхэлжээ. Тэнд слесарь хийдэг өөрөөс нь ах, үг дуу цөөтэй залууг хараад “Над шиг өнчин өрөөсөн хүнд ийм л хүн хань болно. Насны зөрүү ямар хамаа байна” гэж боджээ. Г.Эрдэнэбаатар ч өөрийгөө 27 настай гэж танилцуулж. Ингээд тэд 1998 онд айлын гэр түрээслэн тусдаа гарч, гурван жилийн дараа хөөрхөн хүүтэй болжээ. Хүүгийнхээ төрсний гэрчилгээг авах гэж явахдаа нөхрөө өөрөөс нь арван насаар ахыг мэдсэн гэдэг. Ханьтай, хүүхэдтэй, одоо л нэг элэг бүтэн амьдарна даа гэтэл хань нь бурхны оронд одчихов. “Би ч их хэнэггүй хүн дээ. Манай хүн намайг хуураад суучихсан байсан. Агсам тавьдаггүй ч сархад их хүртдэг байсан даа, зайлуул. Тэрнээсээ ч болсон уу, 2006 онд зүрхний өвчнөөр өнгөрсөн” хэмээн С.Мөнхчимэг ярьсан.

Үхсэний хойноос үхэж болдоггүй хорвоогийн жамаар хүүгийнхээ төлөө шар нар, бор хоногийг өнгөрөөж, хүнд бэрхийг туулах болов. Хамгийн сайн найзынхаа “Чи ямар сайндаа нөхөргүй байх вэ дээ” гэх үгэнд нь гомдож явахдаа бага хүүгийнхээ эцэгтэй танилцсан аж. Хүүдээ ганцаараа байхын зовлон амсуулаад яах вэ, дүүтэй болгоё гэх хүсэл нь ч биелж. Гэхдээ аавд нь бие давхар болсноо, хүү төрүүлснээ хэлээгүй, бас дахиж уулзаагүй. “Хожим хүнээс сонсоход олигтой хүн биш шиг санагдсан. Хүнд нэмэргүй хань хэрэггүй” хэмээн тэр өгүүлэв. Хүү нь өдгөө есөн сартай. Тархины даралттай, төрөлхийн бронхиттой учраас эмнэлгээр хоёр сар гаруй явжээ. Түүнд хоол, цай зөөх хүн байсангүй. Энэ хугацаанд том хүү нь айлд байсан гэнэ. Хөхөнд нь ч сүү ордоггүй. Том хүүгийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зээлээр авч, үйлдвэрийн сүүгээр нялх үрээ угжих болжээ. “Эмнэлгийн халуун өрөөнд сүү амархан гашилна. Одоо бодоход тэнэг байжээ. Сүүгээ өөрөө уухын оронд гашилгаад сууж байдаг. Хүүдээ л хадгалсан ухаантай юм байлгүй, хөөрхий. Хоёр хүүг маань хоёуланг нь Гуравдугаар эмнэлгийн Хонгорзул эмч эх барьж авсан нь сонин тохиолдол шүү” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Хүмүүс улам л амиа бодож, хувиа хичээх болжээ. Боломж, бололцоотой нэгнээс илүү зовлон үзсэн хүн л тус дэм болох юм” гэлээ. Түүний өдий хүртэлх амьдралын хамгийн аз жаргалтай мөч нь хоёр хүүгээ төрүүлсэн нь. Амьдралынхаа тухай кино хийлгэхсэн гэсэн нууцхан мөрөөдөлтэй. “Би кинонд мөнхрөх гээгүй ээ. Хүмүүс ийм алдаа битгий гаргаасай, үрээ битгий голоосой гэдгийг л хэлэх гэсэн юм. Өнчин охидын хувь заяа ямар хөөрхийлөлтэй байдгийг хатуу сэтгэлтнүүдэд мэдрүүлэх гэсэн юм. Хэний ч өөдөөс гар далайн эсэргүүцэж, биеэ хамгаалж чадахгүй шүү дээ” хэмээв.

Э.Мөнх-Эрдэнэ: Ээжийгээ зовоохгүй гэхдээ тэвчдэг

Том хүү Э.Мөнх-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуульд сурдаг. Өөрийн гэх орон гэргүйгээс гурван ч сургууль дамжжээ. Цэцэрлэгт байхдаа ёочин хөгжим тоглож сурсан, сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг. Ээж нь анх хүүгээ ёочин сурч байгаа гэхэд “Энэ бид хоёрын хөгжим тоглох гэж юу байх вэ” ухааны юм бодож, “Ээж нь тэгвэл сайд болъё” гээд л тоглоом хийгээд өнгөрчээ. Цэцэрлэгээс хүүгээ авахаар очтол хэзээний хөгжимчин шиг ёочин тоглохыг хараад өөрөө ч мэдэлгүй уйлж орхиж. “Миний хүү ийм сайхан хөгжимдөж байхад “Чи юу чаддаг юм бэ” гэж яаж хэлж чадав аа гэж бодсон. Тэгээд л хүүдээ дээл, хөгжим авч өгсөн. Одоо ч гэсэн хүү минь цэцэрлэгт сурснаараа л тоглодог. Дахиж хэн ч, юу ч зааж өгөөгүй. Би өнчин өссөн болохоор өнгөтэй, өөдтэй юм өмсөж үзсэнгүй. Хүүхдүүдээ хүний зэрэгтэй өсгөх гэсэндээ хэдэн төгрөг олдвол тэдэндээ л “наадаг” юм. Хүүхэд л юм хойно айлын хүүхэд сайхан хувцас өмсөж, эцэг, эхтэйгээ хөтлөлцөөд алхахад нь атаархдаг юм билээ. Өөрийнхөө өмсөөгүйг өмсгөж, эдлээгүй жаргалыг өгөх гэж хичээж явна. Амссан зовлонгоо эдэндээ мэдрүүлэхгүй юмсан. Гэхдээ тэр бүр санасандаа хүрэхгүй болохоор гол харлаж, бачуурах л юм” гэж хэлэхэд хоолой нь зангирч, юу юугүй уйлах нь уу даа гэтэл тэгсгээд “залгичихна” билээ.

Э.Мөнх-Эрдэнэ гэрээсээ хоёр км орчим явж, сургуульдаа хүрдэг. Хичээл нь орой тарвал гадаа харанхуй, нохойд уруулж, хүнд дээрэлх үүлэхээс эхлээд гудамжаар ганцаараа явахад бэрхшээл мундахгүй. Ойр орчмын айлууд нь км гаруй явж байж худгаас ус авна. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөө маргаашгүй зам тавьж, цахилгааны асуудлыг нь шийдэж, ойрхон худагтай болгоно гэдэг ч, зөөлөн суудалд тухлахаараа үзэгдэнэ гэж үгүй. Эндээс сонгогдсон гишүүдийн хэн нь ч амлалтдаа хүрээгүй гэнэ.

Хүү том болоод уул уурхайн инженер болохыг хүсдэг юм билээ. Учрыг асуухад “Цалин өндөр, хангамж сайн, гоё ажил гэж танил ах маань хэлсэн” гэв. Тэрбээр ээжийгээ “Энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй” гэж тодорхойлсон. Ээж нь түүнд үргэлж “Ээж шигээ хар ажил хийж, биеэ зовоолгүй, сайхан амьдрахын тулд одооноос хичээлээ сайн хийж, боловсролтой хүн болоорой. Ээж нь дүү төрүүлж өгсөн болохоор бие биедээ түшиг тулгуур болж яв” гэж захидаг гэнэ. Тэр бусад хүүхдүүд шиг PC тоглодоггүй. Хааяа тэвэг өшиглөнө. Ахлах ангийнхан нь өнөөхийг нь булааж, дээрэлхэхэд ээжийнхээ санааг зовоохгүй гэхдээ зодоон цохион хийхгүйг хичээнэ. Э.МөнхЭрдэнэ ээжийнхээ наймаанд тусалж, хичээлдээ явахаас өмнө лангуугаа дэлгэж жимсээ зөөдөг гэнэ. Орой хичээлээ тарангуут ээж рүүгээ яарна, бараагаа хураалцаад гангар гунгар ярьсан шигээ ээж, дүүтэйгээ харина. Зарж байгаа жимснээсээ идвэл ээжид нь ашиггүй тул муудсан жимснээс нь л иднэ.

Ээж, хүү гурвын амьдралын түүх энэ. Тэд ядарч зүдэрлээ гээд хэн нэгний гарыг харалгүй, амьдрахын төлөө тэмцэж явна.

Аравтмнсанаторий аквалооlebanese escort in dubaiоформить виртуальную кредитную карту онлайнкупить радиаторы отопления биметаллические в москве


Бурхан мартсан заяа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: funny Огноо: 24 October 2013 Reply

nadad mash shan sanagdla eejdee ingj tusaldag huuhed hovor shuu ta 3 taa az jargal sain shan buhniig husie

Нэр: Zochin. Огноо: 24 October 2013 Reply

Joohon ch gesen tuslah yumsan. Yaaj holbogdoj bolohu?

Нэр: undram Огноо: 24 October 2013 Reply

sain saihniig husie. minii 2 dyy sain hun boltsgoono shyy. tegeed eejiigee algandaa bomboryyleerei.

Нэр: Zochin. Огноо: 24 October 2013 Reply

Ene niitleliig bichsen setguulch namaig ene huntei holboj uguuch. Hoyor huuhded ni baga ch gesen tuslamaar bn….. Hariu bicheerei

Нэр: Unuruu Огноо: 24 October 2013 Reply

Ene Munkhchimeg busguitei yaj xolbogdox be? utas bwal uguuch

Нэр: Anonymous Огноо: 24 October 2013 Reply

Ene hunte yaj holboo barih bee niilj bgad tuslah huselte hun bnuu Dahinas eshop oor holbogdooroi fb ner

Нэр: naraa Огноо: 24 October 2013 Reply

uneheer ajilay gewel tsewerlegch gsn hiij bolno sh dee bi neg suh hariutsaj ajildag jijuuruudiin maani tsalin 400000 dotroo bairlaj ajilna usnii mungu tsahilgaani mungiig n baiguullaga daachihdag uul n iimerhuu humuus ajilaad yawah buren bolomjtoi gewch humuus hunii itgel daadaggui tsewerlegee ene teree ch oligtoi hiij chaddaggui. herwee itgel daagaad ajilj chadah hun bol manai ajliin bair neelttei nas nyalh huuhed ene ter bol hamaagui ee gol n ajildaa setgeleesee handdag ugsun uureg daalgawariig tuhai burd n bueluuldeg bhad l bolno

Нэр: Unuruu Огноо: 24 October 2013 Reply

medeej ene busgui chadax bxa. sxan sanagdaj bn . sain uils buxen delgereg!

Нэр: Unuruu Огноо: 24 October 2013 Reply

tani.t yaj xolbogdox ym be?

Нэр: setgel xudluv Огноо: 24 October 2013 Reply

uuriinxuu xemjeend 1 xund tuslaj uzmeer bxiin….

Нэр: beree Огноо: 24 October 2013 Reply

yaj holbogdoh we tuslah ymsan odoo uwul bolj bgaa bolhoor buurch ih zuwoh bhda

Нэр: s delger Огноо: 24 October 2013 Reply

tuslax bolomj gargaj ogooch ta nar xayag xolboo barix utas ene teriig ni gargaj boldoggui yumuu.xumuus tuslaj baij l iim xumuus amidrald xoloo olno shuu dee amidarya gej zutgej baigaa negnee demjix xeregtei
xolboo bariya shuud xarizax xayag xeregtei

Нэр: zochin Огноо: 24 October 2013 Reply

ochij ochij elbegdorjoos ger guihdaa yahav dee terend oort ni heregteil bish bol busdiin amidral yamar ch hamaagui

Нэр: bayarmaa Огноо: 24 October 2013 Reply

ene busguid tusalmaar baina .yaj holboo barihuu

Нэр: Anonymous Огноо: 24 October 2013 Reply

ene niitleliig unshaad doosh n gvilgeheer holboo barih geed ene site-n utas bn tgd lawlawal boloh yum bihsvv,

Нэр: mndaa Огноо: 24 October 2013 Reply

91110531,7012-1080 ene sitetai holboo barih dugaar ni yum bishvv yutai ch asuugaad vzii ta narch mun adil zalgaad asuugaarai niilj ene bvsguid tusaltsgaay

Leave a Reply to undram Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.