Өглөө бүрийг эрч хүчтэй болгох 8 алхам

Өдрийг үнэхээр гайхалтай өнгөрөөхийг хүсч байгаа бол өглөө зөв хөлөн дээрээ босоорой.

Та эхнээсээ л үр дүнтэй байж чадвал ажлын өдрүүдийг илүү бүтээлч болгох боломжтой. Өдрийг хэрхэн зөвөөр эхлэх эрч хүчтэй байж, урагш ахих алхмуудыг уншаарай.

 1. Өөрийнхөө биеийг урамшуулах.

Таныг унтаж байхад  булчин тань тэлж байдаг. Өглөөг хайш яйш угтахаас илүүтэй зөв босож, өөрийгөө сэргээж, гурван удаа гүнзгий амьсгаа ав. “inspire” буюу урамшуулах гэдэг үг нь Латины амьсгалах гэсэн үгний язгуур байдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

2. Өөрийнхөө оюун санааг урамшуулах.

Амьдралынхаа зорилгуудын жагсаалтыг гаргаж, орныхоо хажуугийн ширээн дээр тавь. Та өөрийгөө урамшуулахын тулд зорилгоо чин сэтгэлээсээ чангаар унш. Зорилгодоо хүрэх бүртээ ямар сэтгэгдэлтэй байхаа тодоор төсөөл.

3. И-мэйл, мессэжүүдээ орхих.

Та ихэнх хүмүүсийн адил унтаж байхдаа ч утсанд тань ямар мэдээлэл ирснийг шалгадаг байж болох юм. Энэ бол буруу. Ямар нэг онцгой чухал зүйл биш л бол цахим ажлуудаа ажил дээрээ очих хүртэл хойш нь тавь.

 Happy woman stretching in pyjama in morning, sitting on living room floor, getting ready for business work.� Stock Photo - 130985904. Сайн кофе уу.

Хэрэв та кофе уудаг бол яагаад мухлагт зарагдаж байгаа шингэхэн кофе эсвэл оффист тавьсан тааруухан кофе ууж суухад цагаа гарздах хэрэгтэй гэж? Шинэхэн шарсан буурцаг болон өөрт тохирсон сайн хүнс авч ид. Та хэзээ ч харамсахгүй.

5. Биеэ цэнэглэ.

Өглөөний цай тухайн өдрийн таны бие махбодын байдлыг тодорхойлж байдаг. Жимс, хүнсний ногоо болон махны уураг нь таны биенд тэжээл өгдөг. Эсрэгээр сахар нь түр зуурын эрч хүчийг болгодог ч дараа нь буурахын зэрэгцээ өөх тосыг шингээхэд хүндрэлтэй болдог. Түүнийг хэрэглэхээс зайлсхий.

6.Оюун санаагаа цэнэглэ.

Гэрээсээ ажил руугаа явах замдаа хар бараан мэдээлэл түгээдэг радио сонсохоос илүү таныг  урамшуулж, идэвхижүүлэх аудио эсвэл хөгжим сонс. Машинаасаа буугаад ажил руугаа орохдоо ч илүү урам зоригтой байх болно.

7. Яршигтай биш аятайхан бай.

Та оффис руу орж байхдаа ихэнх хүмүүс хөлөө чирч явдг

ыг анзаардаг байх. Хэрэв та урам зоригтой байдлаа түгээхийг хичээвэл гэрэл гэгээгүй байдлыг өөрчлөх болно. Сэргэлэн цовоо бас эелдэг бай. Гэхдээ тэдний хандлагыг өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Тэр  таны хийх ажил биш.

8. Чухал зүйлсээ эхэнд нь хий.

Та ширээндээ суухдаа жижиг сажиг зүйл рүү үсэрч орох хэрэггүй. Үүний оронд  амьдралынхаа зорилгод тулгуурлан таны хийж чадах хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг шийд. Дараа нь хий. Энэ байдал нь таныг бүхэл өдрийн турш эрч хүчтэй байхад тусална.

чехол на macbook pro 15female escort jobsкак получить кредитную карту в дельта банкерасширение семантического ядра


Өглөө бүрийг эрч хүчтэй болгох 8 алхам
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.