Бөөсөрсөн дүрэмт хувцсаа цэвэрлээд өмсвөл дахин бөөсрөхгүй гэв

“Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт” хувцасны чанар, эдэлгээний талаар өчигдөр ҮХААЯ-наас хэвлэлийн бага хурал хийсэн. Учир нь албаныхны 2-3 жилийн баталгаа өгсөн шинэ загварын дүрэмт хувцасны чанарт эцэг эхчүүд сэтгэл дундуур байгаа юм.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн V сургуулийн бага ангийн сурагчдын ноосон майк, охидын цагаан хормогчны цээжний хэсэг аль хэдийнээ бөөсөрчээ. Хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт дуусаагүй байхад бөөсөрч, тараа таниулж байгаа дүрэмт хувцас хоёр, гурван жилийн эдэлгээ даах нь юу л бол. Ямартаа ч албаныхан бөөсөрч байгаа шалтгааныг ноосон материалтай нь холбон тайлбарласан.

Нэхмэлийн хүрээлэнгийн захирал Б.Энхтуяа “Сүлжмэл хувцсан дээр бөөсрөлт байгаа. Ер нь даавуу болон сүлжмэл хийхэд зориулсан утсыг өөр арга технологиор үйлдвэрлэдэг. Ноосон эдлэлийн тухайд өөрөө богинохон ширхэг ихтэй. Тиймээс нэг, хоёр цэвэрлэгээний дараа бөөсрөхгүй” х

эмээсэн юм. Сурагчийн дүрэмт хувцасны чанарын талаарх тандалтын судалгааг ч хийснээ энэ үеэр дуулгасан.

Нийслэлийн зургаан дүүргийн 15 сургуулийн 1700 гаруй сурагч уг судалгаанд хамрагджээ. Судалгаанд хамрагдсан сурагчдын нэг хүрэхгүй хувийнх нь дүрэмт хувцас бөөсөрсөн гэв. Харин үлдсэн нь хүүхдүүдийн өөрсдийнх эдэлгээнээс болж бөөсөрч, урагджээ. Тодруулбал, ширээ, сандалд гогодож урах, ноцолдож тоглох зэрэг нь дүрэмт хувцасны чанарт нөлөөлж байна гэсэн юм.

С.ДУЛАМ

необычные чехлы для iphone 4sescort serviseвзять денег в долг в калугеоптимизация сайта под гугл


Бөөсөрсөн дүрэмт хувцсаа цэвэрлээд өмсвөл дахин бөөсрөхгүй гэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.