Janeiro” хотод трансексуал буюу хүйсээ сольсон бүсгүйчүүдийн “Miss Trans Brazil 2013” миссийн тэмцээн болж өндөрлөжээ.
Уг тэмцээн 2 дахь удаагаа зохиогдож буй бөгөөд нийт 28 оролцогч оролцож авьяас чадвар, гоо үзэсгэлэгэнгээ сорьжээ. Эдгээр оролцогч анх эхээс төрөхдөө бүгд эр хүн болж төрсөн ч өөрсдийгөө эмэгтэй болгон өөрчилсөн аж.
Энэ удаагийн тэмцээний онцлог гэвэл ялагч эмэгтэйг Тайланд Улсад хүйсээ солиулах мэс засалд оруулах бүхий л зардлыг даах гэнэ. Учир нь Бразил Улсад хүйс солиулах нь хуулиндаа хориотой байдаг гэнэ.
Бразил Улсад хүйсээ сольсон хүмүүсийг ялгаварлан гадуурах үзэл их байдаг бөгөөд 2007-2012 оны хооронд 1341 хүйсээ сольсон хүн бусдын гарт амиа алдсан тоо баримт гарчээ.
Өнөөдөр ч гэсэн энэ гадуурхал байсаар байгаа бөгөөд хамгийн их тохиолддог газар нь ажлын байр тул эдгээр хүмүүст ажил олоход хүнд байдаг хэмээн нэгэн оролцогч ярьсан аж.
Тус тэмцээний ихэнхи оролцогчид голдуу гоо сайхны салонд нүүр будагч болон загвар өмсөгч, фото чиглэлээр ажилладаг гэнэ. Энэ жилийн ялагчаар 21 настай үсчин Райка Ферраз гэгч эмэгтэй тодорсон бөгөөд “Miss Universe Transgender 2014” тэмцээнд оролцох эрх авсан байна.
mnews.mn