Словени Любляна хотод жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний гурав дахь өдөр Монголын баг анхны медалиа хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 63кг-д Балдоржийн Мөнгөнчимэг залуучуудын дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж улмаар Беларусын Казаной Даниелийг цэвэр ялсан.
Дараагийн тойрогт Унгарын жүдочийг юүко үнэлгээгээр ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Германы бөхөд торгуулиар ялагдав.
Дагах барилдаанд Эквадорын бөхийг барилдаан эхлээд нэг минут өнгөрч байхад цэвэр ялж хүрэл медалийн төлөө Грекийн бөх Телцидү Элизаветийг 49 секундэд мөн цэвэр яллаа.