Дуучин Рианна хамгийн сүүлд “British GQ” сэтгүүлийн коверт хэвлээр явагчтай хамт гоо сайхны хатан хаан Медуса шиг маш өвөрмөц зургийг авахуулсан байна. Тэрээр цээж нүцгэн, биеэ аварга могойгоор ороосон байгаагаар зургаа авхуулсан нь фенүүдийг нь алмайруулж байна.
Дамен Хирстээр удирдуулж, Мариано Вивансо гэдэг гэрэл зурагчнаар зургаа авахуулсан байна.
Түүний зураг авахуулсан байдлын тухай яривал, Рианнагийн харц нь уншигчдыг нэвт шитэж буй гэлтэй могойны нүд шиг, ам нь хагас нээлттэй, хэлээ үл ялиг цухуйлгасан, жижиг могойнууд толгойг нь даган мөлхөж байгаа мэтээр авхуулж, мөн том аварга могой хүзүүг нь тойрон, харин дуучин маань могойгоо гартаа барин хөхөө гараараа халхалсан байдалтай авхуулсан.
25 дахь жилдээ уншигчдын хүртээл болж байгаа British GQ сэтгүүлийн энэхүү шинэхэн дугаар маань аравдугаар сарын 31-нд 3.99 фунт стерлингийн үнэтэйгээр худалдалдаанд гарах юм. Мөн iPad, Android, Kindle Fire-аар сэтгүүлийг авах боломжтой.