Залуу хосууд маань гэрлэснийхээ дараа үр удмаа үлдээх нь амьдралын жам ёсны асуудал юм. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх нь байгалиас түүнд оноосон үүрэг. Харин эцэг болох нь мөн л эр хүний хүлээх ёстой үүрэг мөн эрт үеэс л эмэгтэй хүн, мэдэрч эхэлснээр болон ирээдүйн хүүхдийн эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээж улмаар ухаангүй хайртай болдог.
Харин ирээдүйн эцэг маань эхнэрийнхээ гэдсийг гараараа зөөлөн гэгч нь илж суухдаа төрөөгүй байгаа хүүхдийнхээ талаар бодож, ойлгохыг хичээж, заримдаа энэ бүхний учрыг олж мэдрэх нь хэцүү байдаг аж.
Иймд эр хүний зүгээс бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Тухайлбал:
– Эцэг болох хүн ирээдүйн хүүхэдтэйгээ зайлшгүй идэвхтэй харьцах ёстой. Учир нь жирэмсний 16 долоо хоногтойд ураг хоолойны өнгийг ялгадаг бөгөөд төрснийхөө дараагаар эцэг эхийнхээ дууг андахгүй мэддэг бөгөөд төрснийхөө дараагаар эцэг эхийнхээ дууг андахгүй мэддэг гэнэ шүү.
– Нэн ялангуяа нялх хүүхэд хэвлийд байхдаа эцэг нь зөөлөн гар хүрэх болон илэхэд их дуртай байдаг аж.
– Хайртыгаа төрөхийн өмнөх сургалтанд явахад нь хамт эртнээс болох үйл бэлдэж, туслах явж суулцаж, ирээдүйд явдалд нь зүйтэй.
– Түүнчлэн төрөх үед нь хайртынхаа хажууд байснаараа амьдралынх нь хувьд дахин давтагдашгүй, сэтгэлд тод үлдэх агшин байх болно.
– Ирээдүйн хүүхдээ угтаж авахдаа эерэг сэтгэл хөдлөлөөр өөрийгөө цэнэглэж, баяр хөөртэй, тайван байх нь чухал юм.