Ажилд авах шийдвэрийг амжилттай болгох ярилцлагын стратегиуд

Үүнийг энгийн бөгөөд илэн далангүй байдлаар хий.

 
Үр дүнтэй ярилцлага хийх техникүүд, маш сайн ярилцлагын асуултууд, сайн зохион байгуулалттай ажил горилогчидтой уулзах уулзалтууд зэргийг багтаасан ажлын байранд тохирсон зөв арга хэрэгслүүдийг ашигласнаар ажилд авах шийдвэрээ амжилттай байлгах боломжтой. Тэгвэл үүнийг эхлэх хэдэн үндсэн зүйлс бий.

Асуултуудаа урьдчилан бэлтгэ

Ажил горилогчид ирэхээс өмнө ярилцлагын асуултуудын жагсаалт гарга. Энэхүү урьдчилсан бэлтгэл нь ярилцлагын хурдан зохион байгуулж, хэрэгцээтэй мэдээллээ авахад тусална. Түүнчлэн ажил горилогч хариулахад бэрхшээлтэй тодорхой бус асуултуудыг оруулахаас зайлхийх боломжтой болно.

Ярилцлага авах зөв хүнийг сонго

Ярилцлагыг удирдаж байгаа хүн шинээр ажилд авах ярицлагын зохион байгуулалтыг хянана. Хэрэв танай байгууллага ярилцлагын үйл явцыг нэг л хүн зохион байгуулдаг бол багийн бусад гишүүдийг ч бас ажил горилогчидтой сайн ярилцуул. Ярилцлага хийх хүн бүр ярицлах асуудлуудаа урьдчилан ярилцах хэрэгтэй. Энэ нь ажил горилогчийн ур чадвар, туршлагын талаарх илүү цогц мэдээллийг авахад тусалдаг.

Ярихаас илүү сонс

Ярилцлага эхлэх үед ажил горилогчдоос цөөн хэдэн ерөнхий асуулт асууж, тэднийг тайвшруулж, тэднээр их яриулах ярилцлагын алхмыг мөрдөх хэрэгтэй. Компани болон ажлын байрныхаа тухай мэдээллийг ярилцлагын төсгөл хүртэл хадгал. Өөрөөр хэлбэл, ажил хайгчид шударга ярихаас илүү таны сонсохыг хүсч байгаа зүйлийн талаар юу гэж боддогоо хэлэх байх.

Мэдээжийн эсвэл байнга давтагддаг асуултуудаас зайлсхий

“Та дараагийн 5 жилд хаана хүрсэн байхыг хүсч байна?” гэх мэт байнга давтагддаг асуулт асуухаас зайлхий. Үүүний оронд санамсаргүй асуултууд асуу. Тухайн өргөдөл гаргагч хөл дээрээ хэрхэн зогсож байгааг ажигла. Энэ нь тэдний өдөр тутмын асуудлаа хэр сайн зохицуулдаг болохыг илэрхийлдэг.

Асуувал зохих ярилцлагын асуултууд:

  • Та шинэ ур чадвар суралцах хэрэгтэй болсон үеийнхээ тухай ярина уу.
  • Таны хийж байсан ажлуудаас хамгийн муухай ажил нь юу байв?
  • Та ажлаа хийхгүй байгаа хэн нэгнийг хэрхэн идэвхижүүлдэг вэ?
Асуухаас зайлсхийвэл зохих асуултууд:
  • Та дараагийн 5 жилд хаана хүрсэн байхыг хүсч байна?
  • Таны давуу болон сул тал юу вэ?
  • Та яагаад одоогийнхоо ажлыг орхиж байгаа вэ?

Бодит мэдээллийг олж авах

Таньд хэрэгтэй байгаа мэдээллийг олж авахад ямар төрлийн асуултуудыг ашигладаг вэ? Ажил горилогчийн ажлын байран дээр тулгарч болох асуудалд хэрхэн хариу өгөхийг тодруулах хувилбар буюу бодит байдалд суурилсан асуултуудыг асуу. “Та төсөл гүйцэтгэж байхдаа ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч байв? Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?” гэх мэт хэмжигдэхүйц үр дүнг анхаарсан асуултуудыг ашиглах нь өөрт хамаатай ололт амжилтуудын талаарх мэдээллийг авахад тусална. Онц шаардлагатай байгаа мэдээллээ авахын тулд хэрэгцээтэй жишээ загваруудыг ашигла.

Компанийхаа брэнд болон соёлын тухай ярь

Жижиг компаний хувьд танай компаний брэнд бол ажил горилогчид “борлуулах” маш чухал элемент болж өгдөг.
Танай компаний брэндийн хамгийн эхний бүрэлдэхүүн хэсэг бол эрүүл мэндийн үйлчилгээ, урамшуулал, уян хатан ажлын цагийн хуваарь, эрүүл мэнд бол теле харилцааны хөтөлбөрүүд гэх мэт танай зүгээс санал болгож байгаа үндсэн урамшууллууд гэсэн үг. Түүнчлэн өсөлт болон албан тушаал ахих боломжуудынхаа талаар ажил горилогчидтой ярилц.

Танай брэндийн хоёр дахь бүрэлдэхүүн нь сэтгэлзүйн урамшуулал юм. Танай компаний соёл, танайд хүмүүс ажиллахад юу урамшуулдаг, ажилчдын гаргасан санал санаачлага, олон нийтийн сайн дурын хөтөлбөрүүд болон компаний бусад уламжлал болсон зүйлсийн талаар мэдээлэл өг.

Гуравдахь бүрэлдэхүүн буюу танай брэндийн хамгийн чухал бүрэлдэхүүн бол “итгэх шалтгаан” юм. Тухайн ажил горилогчид танай компани яагаад ажиллахад гайхалтай газар болох тухай хуучны шог яриа ярихаас илүүтэй ажилчдынхаа хэн нэг нэгнийг ажил горилогчтой уулзуулж зөвлөх талаар бодолцон үзэж, тэрхүү ажилтнаараа энд ажиллах эерэг сэтгэгдлийнх нь талаар яриул.

Цагаа хар

Ярилцлагаа хэр удаан хийхээ шийдвэрлэ. Дараа нь тухайн цаг хугацааны хэр орчмыг ажлын байрны талаарх ерөнхий төсөөллийг өгөхөд болон ажил горилогчийн асуултуудын зарцуулсныг харьцуул. Хэт их хугацаанд хангалтгүй мэдээлэл өгөх хэрэггүй боловч тэд өөрсдийн туршлагын талаар ярих болно гэдгийг сана.

Хоёр дах шатны ярилцлагаас бүү татгалз

Та болон багийн гишүүнтэйгээ хамт хүчтэй ажил горилогчдыг дахин өөр ярилцлаганд урь. Шинэ асуултууд асууж, тестийн дарааллаар эхний ярилцлагаас асууж байсан асуултуудаас цөөн хэдэн асуултуудыг асуу. Хоёр дахь шатны ярилцлага хийхэд тухайн хүн ажлын байранд зөв тохирсон хүн юм шиг санагдаж байна уу? Хэрэв итгэлгүй байгаа бол гурав дахь шатны ярилцлага хийхээс ч бүү татгалз.

ЭХ СУРВАЛЖ: BIZNETWORK

купить чехлы на айфон 6hottest escortsденьги в долг под проценты без справокраскрутка компании


Ажилд авах шийдвэрийг амжилттай болгох ярилцлагын стратегиуд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.