Хүний нэрний сонин хачин

sssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssss

Дуудах нэрийг эцэг эх, эмээ өвөө, ураг төрлийнхөн, урт шар дээлтүүдийнхээ сонгуулиар шалгаруулдаг ч Дуурсагдах алдарыг өөрөө олж авахад хүрдэг.

Үрийн заяа нь түшсэн улсуудад удам залгах хүүхэддээ нэр бодож олох том хариуцлага ноогддогийг мартаж болохгүй. Лам хараас асууж урт гэгчийн төвд нэр авах эцэг эхчүүд ч бий. Тэгвэл бид алсдаа үр хүүхдэд маань өгсөн нэр тэдэнд яаж нөлөөлөх, ямар үр дагавартай байх талаар бодож чаддаг болов уу. Барууны нийгэмд хүний овог /монголын хувьд эцгийн нэр/, өөрийн нэр болон Title буюу (Mr, Ms, Dr) Гуншинг оролцуулаад нийт 20 тэмдэгтэнд багтаж байхаар тооцоолсон байдаг ба ихэнх мэдээллийн систем нь электронжсон – барууны банк, татварын газар, нийгмийн халамжын төв, ажилд зуучлах товчоо гэх мэт байгууллагуудад бүртгүүлэх, үйлчлүүлэхийн тулд манай монголчууд маань багагүй бэрхшээл амсдаг билээ.

Эцгийн нэр болон өөрийн нэрний аль нэг нь урт /10-с дээш үсэгтэй/ хүмүүсийн бүтэн нэр, гуншинтайгаа кредит карт дээр нь багтдаггүйгээс өөрийн нэрний зөвхөн эхний үсгийг тавиулах нь уг картыг жолооны үнэмлэх /барууныхны хувьд хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх гэсэн үг/ авах зэрэг бусад тохиолдлуудад хүчинтэй бичиг баримтанд тооцуулахад төвөгтэй байдаг ба эцгийн нэр нь ижил байх магадлал өндөртэй ах дүү, найз нөхөд, бусад хүмүүст урьдчилан сэргийлэхэд бэрх элдэв асуудал үүсгэж болзошгүй байдаг. Мөн өөрийн нэр дээр чек хүлээн авахад нэр нь таслагдсан, тал дутуу нэрээр ирдэгээс болоод зарим банкууд чекийг нь бэлэн мөнгө болгохоос зайлсхийх талтай.

Мөн залгаа нэрнүүд /Энх-Од=Enkh-Od -н “-” dash-г зарим програм таньдаггүй, хориотой тэмдэгтэд тооцдог/, олон гийгүүлэгч зэрэг орсон 2-с дээш нэрний нийлэмж бүхий /Мөнхлхагва=MuNKHLKHagva, Энхцэцэг мэтийн Ink (бэх, черниль), Monk (лам, хувраг)-с цаашаагаа шууд гацаанд оруулдаг/ нэрнээсээ болж хөгтэй, хүндрэлтэй асуудлуудаас салдаггүй олон хүн байдаг. Мөн англиар буулгахад т

өвөгтэй, хүн цээжлэхийн аргагүй нэрнээсээ болж янз бүрийн хоч авдаг хүмүүс цөөнгүй. Жишээ нь Буугий гэсэн энгийн монгол нэршлийг яг зөв дуудлагатайгаар англиар буулгавал Boogie (Halloween-ий айлгагч том цагаан сүнс, хамрын бөөрөнхий хатуу нус, хэхэ, шал завхарсан юм), бичигдсэн хэлбэрээр нь буулгавал Buugii, Bugi – Бьюги, Бьюжи, Баагий, Баажий (Баажий байхдаа яахав дээ, хэхэ, Ү-күм болон үнэгэн шуламны онигоог санаж байгаа бол Бажи Бажи томбоов, чики чики чики таа) хэмээх цол хүртэж байгаа юм.

Иймд шинэ үеийн залуустаа хандаж уриалахад гадаад дотоодод их тэнэдэг болсон, ирээдүйн дэлхийн иргэд болох үр хүүхэддээ нэр бодож олохдоо болж өгвөл латинаар амархан хөрвөдөг, дуудлага нь аль нэгэн англи нэртэй төстэй Мишээл, Ану, Сэндэр, Монгол, Чингис /за, хүүхдээсээ ч хүнд жинтэй нэр гэж байгаа,мөн ө, ү, ц, ь үсэг бага шиг оролцсон богиновтор нэр өгч, амьдралыг нь арай амар хялбар болгох эсвэл Монголыг дэлхий нийтэд алдартай болгож, Монгол нэр, нэршлийг дэлхийн ард түмэнд таниулах, урт нэрийг барууны програм хангамжууд хүлээн зөвшөөрч, таньдаг болгох ажилд ханцуй шамлан орох талаар чухалчилж анхаарцгааяа.

Бас зөвхөн англи хэл ч биш бусад хэлний тухайд ярьвал Дөл хэмээх сайхан нэр японоор хөрвөхдөө Дорү болдогоос болоод Doll – Хүүхэлдэй, Dollar – Доллар хэмээгч хүүхэдтэй мэт болдог явдал бий. Гэвч гадаад пасспорт авахад дэлхийн хэл болсон англи хэл дээр нэрээ бичүүлнэ гэдгээ анхаарч бодож явцгааяаа.

 

Монголд хамгийн их байдаг нэрнүүд

Оюунчимэг     13,198.00
Алтанцэцэг    13,170.00
Энхтуяа         11,994.00
Батбаяр         11,498.00
Эрдэнэчимэг  11,374.00
Болормаа       11,144.00
Ганболд         11,083.00
Отгонбаяр      11,080.00
Батэрдэнэ     10,862.00
Наранцэцэг   10,805.00
Лхагвасүрэн  10,611.00
Оюунцэцэг    10,466.00
Ганбаатар      10,359.00
Баярсайхан   10,181.00
Нарантуяа     9,877.00
Ганзориг       9,726.00
Батжаргал     9,443.00
Нэргүй          9,443.00
Энхжаргал    9,426.00
Батсайхан     9,059.00

Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд хүмүүний нэр болгоныг зориуд шүүж үзвэл нэн сонирхолтой. Монгол Улсын хүн амын бүртгэлээс харвал эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат Мятрашгүймонголжингоо хэмээх нэртэй охин бол Сэлэнгэ аймагт Найманзууннандинцэцэг, Говь-Сүмбэрт Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбо-сүрэнболд хэмээх нэртэй охид хөвгүүд бий аж.

Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуурганышинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.

Харин монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг гэсэн нэр хамгийн түгээмэл байдаг болохыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв дэх судалгаанаас харж болох юм.сумки для макбук эйр 13top dubai escortsмикрозаймы в самаре с плохой кредитной историейдизайн ванны с душевой кабиной


Хүний нэрний сонин хачин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: soko Огноо: 28 October 2013 Reply

hahaah dandaa hogiin nernuud

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.