Дуучин Леди Гага “Artpop” цомгийнхоо сурталчилгаагаар Европын томоохон хотуудаар аялан тоглолт хийж байгаа билээ. Берлинд очихдоо Сальвадор Далигийн сахлаар гангарсан бол харин Лондонд очихдоо хий үзэгдэл болж шуугиан тариад амжлаа. Шаргал үстэй, урт цагаан даашинзтай Леди Гаг жихүүдэх төрүүлэм харагдаж чадсан гэнэ. Энэ хий үзэгдлийнхээ төрхөөр тайзнаа гарч, үзэгчдийн өмнө бүр чармай нүцгэн эхээс төрснөөрөө зогсож бас л дуулиан дэгдээж чадсан байна.
Шинэ цомгоо олон аль болох хурдан хүргэхийн тулд Леди Гага болон түүний багийнхан санаанд оромгүй олон зүйл сэдэж, үзүүлэх гэж хичээсээр байгаа ажээ.
Р.Гэгээ