Гучин наснаас эхэлж эмэгтэй хүний арьс гундаж хуурайшихаас гадна агаарын нөлөөлөлд илүү эмзэг болж арьсны уян хатан байдал алдагддаг. Энэ үед арьс арчлах крем, тос маскны найрлагад нь түлхүү анхаарах хэрэгтэй.
Крем, тосны бүрэлдэхүүнд орох А,Р Д витамин нь эд эсийн үйл ажиллагааг сэргээж хэвийн процессыг нь хангадаг.
Ланолин, ургамлын тос, спермацет, зөгийн балны лав зэрэг зарим крем, тосны найрлаганд ордог байгалийн гаралтай түүхий эд нь арьсанд хөнгөхөн шингэж, тогтмол хэрэглэхэд арьсны уян хатан байдлыг хангаж, үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Иймд крем, тос худалдан авахдаа найрлагыг нь заавал анхаар.
Лимон хэмээх бодис нь арьсны уян хатан байдлыг хангах үйлчилгээтэй. Зөгийн балний лав найрлаганд нь орсон тос нь хуурайшилтыг багасгаж, арьсны тослогийг хэвийн болгодог.
А, Е витамин, Яншуйны найрлага агуулсан крем, тос нь арьсны эд эсийн үйл ажиллагааг сэргээх чадвартай. Мөн арьсан дахь солилцооны бодисыг идэвхжүүлдэг. Биокрем нь гундаж буй арьсанд буй арьсанд илүү тохиромжтой. Бүх төрлийн биокрем нь зөрөг цэцгийн найрлагатай тул гормоны үйлчилгээг агуулдаг. Биокремийг 20-25 удаа түрхэхэд арьсны өнгө сайжирч, хуурайшилт багасаж, жижиг, үл мэдэгдэм үрчлээс алга болдгоороо давуу талтай.
Жинхэнэ зөгийн бал агуулсан найрлагатай крем нь арьсыг толигор болгож, чийгшүүлэх, үрчлээс, хуурайшилтаас онцгой сайн сэргийлэх үйлчилгээтэй.
Витамин Р, хамба шаралжны тос агуулсан найрлагатай крем нь арьсан тэжээл өгөх, солилцооны бодисыг хэвийн болгохоос гадна агаарын элдэв нөлөөллөөс онцгой хамгаалах үйлчилгээтэй.