ЗАЛУУЖУУЛАХ 10 ЖОР

1. Хэт их битгий ид. 2500 калорийг 1500 калори болго. Та эд эсэндээ ачаалал өгч, идэвхитэй байх хэрэгтэй. Жигд хооллох хэрэгтэй бөгөөд их ч биш бүр бага ч биш хооллоорой.

2. Хоолны цэс таны насны онцлогт тохирсон байх ёстой. 30 настай эмэгтэй хүн тогтмол элэг, самар идэж байвал анхны үрчлээс сүүлд бий болно. 40 наснаас дээшхи хүмүүст бэтакаротин буюу органик нэгдэл илүү ашиг тустай. Тод улаан, улбар шар өнгийн жимс, ногоонд агуулагддаг. 50 нас хүрсний дараа ясан дахь кальци болон зүрхэнд агуулагдах магни хэвийн хэмжээнд байх болно.

3. Ажил бол эрүүл амьдралын бас нэгэн чухал элемент юм. Өөрт тохиромжтой ажлын байр олоорой. Ажил хүнийг залуужуулдаг гэж францчууд ярьдаг. Ажил хийдэггүй хүн 5 насаар хөгшин харагддаг хэмээн социологчдын судалгаа бий. Нэлээд хэдэн мэргэжил хүнийг залуу байлгахад тусалдаг байна. Хөгжмийн удирдаач, зураач, сэтгэл зүйч, сүм хийдийн ламтан, хүүхдийн эмч нар ажлаасаа залуу насны кайф авдаг гэнэ.
4. Өөрт тохирох хосыг ол. Хайр дурлал, нинжин сэтгэл нь хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчилгээ үзүүлдэг. Хүн дурлахад бие организмд аз жаргалын гормон гэж нэрлэгдэх эндорфин ялгардаг. Энэ нь дархлааны системийг бэхжүүлдэг байна.
5. Өөрийн гэсэн үзэл бодолтой бай. Ихэнхи хүмүүс үе үе сэтгэлийн хямралд орж даралт нь ихэсдэг.

6. Хөдөлж бай. Амьдралын туршид өдөрт 8 минут ч болтугай биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэ. Хөдөлгөөний явцад өндөр болгодог гормон суллагдан чөлөөлөгдөх ба 30 наснаас хойш энэхүү үйл явц үгүй болно.
7. Сэрүүн өрөөнд унтаж амар. 17-18 хэмийн температурт унтдаг хүн залуугаараа байдаг нь нотлогдсон. Үүний шалтгаан нь бие организм дахь бодисын солилцоо, хөгшрөлт хүрээлэн буй орчны тмеператураас хамаардаг ажээ.
8. Цаг үргэлж өөрийгөө энхрийл. Эрүүл амьдрахын тулд өөртөө амттайхан, эвтэйхэн зүйл хийх боломж олго.

9. Үргэлж өөртөө буруу бүү өг. Өөрийгөө үргэлж буруутгадаг хүн цаг үргэлж гомдоллож, бусадтай харилцахдаа муудалцдаг хүн өвчин эмгэгт амархан өртдөг. Олон улсын мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар хорт хавдар туссан хүмүүсийн 64 хувь нь үргэлж өөрийгөө буруутгадаг хүмүүс байжээ.
10. Тархиа дасгалжуул. Зав гарвал үгийн сүлжээ бөглөж, олон хүн оролцдог тоглоомоор наадаж, сэтгэн бодох ажилд оролцон гадаад хэл сурах хэрэгтэй гэнэ. Тооны машинаар бус цээжээр тоо бод. Тархиа ажиллуулснаар хөгшрөлтөөс бий болох оюуны чадамж буурах үзэгдлийг удаашруулж чадна.чехлы для iphone 5kuwait escortsдоговор краткосрочного займа скачатьпродвижение сайтов в москве


ЗАЛУУЖУУЛАХ 10 ЖОР
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.