Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуны нэрэмжит “Цахим болор цом” яруу найргийн наадам болно. Уг наадмыг цахимаар явуулахаар болжээ.
Энэ нь Монголын яруу найрагчдын дунд цахим хэлбэрээр зохион байгуулж буй анхны наадам юм. Наадмын бүтээлийг интернетээр авах учир монгол туургатан дэлхийн хаанаас ч оролцож болно. Түүнчлэн энэхүү наадмыг цаашдаа хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Оролцогчид өөрийн шилдэг гурван шүлгээ ирэх 12 дугаар сарын 25-ныг хүртэл “Tsahimbolortsom” facebook хаягаар ирүүлэх боломжтой.
С.Оюун “Тань руу нүүж явна” уран сайхны кино, “Өүлэн эх” дуурь, “Хорвоод ганцхан ээждээ”, “Торойсоор үлддэг миний ижий”, “Санана даа” зэрэг бүтээлээ уншигч олондоо хүргэжээ.
Г.Оюунтогтох МОНЦАМЭ