Бяцхан хүү 61 настай эмэгтэйтэй хурим хийв фото

ӨАБНУ улсын Тшване хотод нэгэн хачирхалтай хурим болж олон хүний нүдийг бүлтийлгэсэн байна. Тус хотод 8 настай сурагч хүү өөрөөсөө 56 насаар эгч, гэр бүлтэй, 5 хүүхдийн эхтэй хурим хийжээ.

Сүйт залуу болох 8 настай Санеле Масилелагийн ээж 46 настай П.Матилела ярихдаа “манай гэр бүлд анх удаагаа ийм явдал боллоо.

Санелег өвөөгийнх нь нэрээр нэрлэсэн юм. Өвөө нь үхэхээсээ өмнө цагаан хурим харж байгаагүй тул сүнс нь хүүг маань хурим хийхийг хүссэн. Хүүд минь хайртай учир Хеленийг өвөөгийн маань сүнс сонгосон. Энэ хуримыг хийснээр бид өвөг дээдсээ баярлуулж байгаа юм. Хэрэв бид ингээгүй бол манай гэр бүлд муу зүйл болох байлаа” гэжээ.

Тэд энэхүү хуримыг хийхийн тулд “эхнэр” Хелен Шабангугийн талынханд 500 паунд, мөн хуримын үйл ажиллагаанд 1000 паунд зарцуулсан гэнэ.

П.Матилела нэмж хэлэхдээ “Үүнийг би буруу зүйл гэж хэлэхгүй. Санеле ийм хурим болсонд баяртай, сэтгэл хангалуун үлдсэн, тэр үүнийг л хүссэн” хэмээжээ.

 

Гэхдээ насны ийм айхтар зөрүүтэй хурим болсонд гайхах хэрэггүй, Санеле, Хелен хоёр гэрлэлтийн баталгаанд гарын үсэг зураагүй бөгөөд хамтдаа аж төрөхгүй. Хуримын дараа тэд өөр өөрсдийн амьдралаар амьдрах юм.

Хуримын гол “эзэн” Санеле “Би маш их хүссэн учраас энэ хуримыг хийсэн юм. Би Хелентэй гэрлэсэндээ аз жаргалтай байна. Гэвч би сургуульдаа явж, сайн сурна” гэж ярьжээ.

Харин түүний эмээгийн насан дээр яваа Хелен “Би нөхөртэй, таван хүүхэд төрүүлж өсгөсөн, гэхдээ үүнийг тэдний өвөг дээдэс нь хүссэнийг мэдэж байсан. Одоо тэд тун баяртай байгаа. Энэ бол ёслол юм. Бид энэ удаа тоглоомоор гэрлэсэн ч тэр нэг л өдөр жинхэнээсээ гэрлэх болно” хэмээн өгүүлсэн аж.бампер на айфон 5hot craigslist girlsбыстрый кредит ростовузнать стоимость сайта


Бяцхан хүү 61 настай эмэгтэйтэй хурим хийв фото
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.