Сүүлийн жилүүдэд монголын загвар өмсөгч, дизайнерууд дэлхийн тавцанд гарах боломж нээлттэй болж байгаа.
Сингапурын загварын ертөнцөд “Монгол” хэмээх нэрийг дуурсгаж яваа загвар өмсөгч Нора буюу Д.Оюунномин алдарт “Chanel”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцож байсан.
Төдийлөн хийсэн бүтээсэн зүйлээ тайлагнаж, хэвлэл мэдээллээр гараад байдаггүй тэрбээр хувийн амьдрал нь ч гэсэн ихэд нууцлаг байдаг. Тэгвэл саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо найз залуугийнхаа талаар ам алдсан юм. Тэрээр найз залуугаасаа салжээ.
Түүний найз залуу Франц эр байсан бөгөөл гурван жил үерхэсэн гэнэ. Харин Нора салсан шалтгаанаа тайлбарлахдаа “…миний найз залуу надтай адилхан олон төрлийн ажил хийдэг байсан. Бид салъя гэж салаагүй салаа замын эрхээр салсан” гэсэн юм.