Эрүүл ажил, амьдралын тэнцвэрээ хэрхэн хадгалах вэ?

Таны ажил амьдралын тань урамшуулал бас гүйцэтгэх ёстой зүйлсийн нэг хэсэг байна уу? Эсвэл таашаал авахаасаа илүү таны амьдралын ихэнх цагийг үрж, эрч хүчийг тань сорж байна уу?

Бидэнд  завгүй байх үедээ ч өөртөө зарцуулж болох нэмэлт цаг байдаг. Гэхдээ өдөр тутмын хэвийн байдлаас илүү ажил, амьдралын тэнцэвртэй байдлыг бий болгох нь маш чухал. Бидний өдөр тутмын харилцаанд хэрэглэгддэг орчин үеийн технологийг ажлаас салгахад маш хэцүү. Эдгээр технологиуд таньд үр ашигтай гэхээсээ илүү таны тархийг аажим аажмаар бүтээлч бус болгосоор байдаг.

Тэгэхээр таны ажил, амьдралын тэнцвэрт байдлыг шалгахад анхаарах ёстой зүйлс нь юу вэ?

  • Та өдөрт 10-аас дээш цагаар ажилладаг эсэх
  • Хэдийгээр та шургуу ажилладаг ч гэсэн ажлын ачаалал дундуур завсарлага авдаг эсэх
  • Та өдөр тутам кафеин эсвэл никотины хэрэглээгээ нэмэгдүүлж байгаа эсэх
  • Та ажлын үеэр эсвэл ажлын дараа биеийн болон сэтгэл хөдлөлийн эрч хүчний  алдагдалтай байдаг эсэх
  • Та оройн цагаар эсвэл амралтын өдрүүдээр гэртээ ажилладаг эсэх
  • Та 7 хоног бүрийн бямба гаригт ажилладаг эсэх
  • Та эцсийн минутанд найзуудаа хойш нь чангааж, нэр хүндтэй болдог эсэх

   Таны ажил таныг сонирхолтой болгож, эрч хүчтэй болгож, таньд дохио өгдөг байх ёстой. Гэхдээ таны найз нөхөд, гэр бүл, хобби болон бусад сонирхлууд гэх мэт амьдралын бусад хэсгүүдээс таашаал авах цагийг таньд үлдээдэг байх ёстой. Бид бүх зүйл тэнцвэртэй байх үед л хамгийн сайнаараа ажилладаг.

Тиймээс та  ажлаа таны амьдралыг “удирдах” нөхцөлд байдалд оруулчихсан, таны хайртай дотны хүмүүс таньд хэрхэн харагдаж байгааг мартчихсан байгаа бол “хархны” замаас хэрхэн гарах вэ?

Та  өдөр бүр бүтээлч байх эхний бөгөөд эцсийн хүн байх хэрэггүй. Үнэндээ бол олон цагаар ажилладаг хүмүүс ажлынхаа учрыг олох чадваргүй байгаагаа энгийнээр харуулж байна гэсэн үг. Хэрэв таньд хэтэрхий их ажил өгчихсөн байгаа мэт санагдаж байгаа бол хийх ёстой эхний зүйл гэвэл менежертээ хэлэх хэрэгтэй. Тэд өөрсдийгөө завгүй байлгадаг учраас та өөрөө тэдэнд мэдэгдэхгүй л бол таны хэр их ачаалалтай байгааг мэдэхгүй шүү дээ. Зарим боссууд таныг халж эсвэл стрессийг чинь нэмэгдүүлэхээс илүү таньд туслахыг илүүд үздэг гэвэл та магадгүй гайхах байх.

Ихэнх тохиолдолд ажил үүргийн 80%-ийг 20%-ийн хүчин чармайлтаар хийх боломжтой боловч үлдсэн 20%-ийг хийж гүйцэтгэхэд нийт цагийн ихэнхийг авч болох юм. Хэрэв та үргэлж цагт баригддаг бол тухайн ажил үүргийн деталь бүрийг төгс хийхийн оронд хурдан хийх талаар шийдвэрлэх хэрэгтэй.  Гэхдээ энэ байдал “түүхий” ажил хийхэд зөвтгөх шалтгаан болохгүй боловч тухайн ажлыг төгс хийх шаардлагатай эсвэл төгс хийх шаардлагагүй эсэхийг ялгаж салгах чадвартай байх нь чухал.

Заримдаа ажлаа зогсоогоод том ажлыг эсвэл төслүүдийг жижиг жижиг хэсгүүдэд хуваан нэг нэгээр нь хийхээ мэддэг байх хэрэгтэй.

Үргэлж тухайн ажлыг хийх илүү дээр аргыг эрэлхийлдэг байх нь маш сайн. Та гадагш гарах эсвэл хоёр 7 хоногийн амралттай байгаа эсэхээс үл хамааран таны календарт таны бүх хүчин чармайлт ажилд зориулагдах ёстой ямар нэг зүйл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Хэрэв та үе үе өөрийгөө цэнэглэдэг бол ажил дээр зайлшгүй хийх зүйлс эсвэл стрестмээр зүйлтэй тулгарсан ч учрыг нь олж чадна. Цагийн менежментийг сайн хийх нэг чухал зүйл бол  ажил дээр зарцуулдаг цагаа багасгах явдал юм. Ажил дээр зарцуулдаг цагаа багасгаж чадвал таны бүтээмжийг илүү нэмэгдүүлэх болно.

ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕТВОРК.МН

чехлы для айфона 5cexpensive escortкредитная карта онлайн заявка хоум кредитпродвижение в сети интернет


Эрүүл ажил, амьдралын тэнцвэрээ хэрхэн хадгалах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.