Ээжийнхээ хийдэг шиг амттай хоолыг олж амсаагүй л явна

 

Энэ удаагийн зочноор Монголын мастер тогоочдын холбооны тэргүүн, мастер тогооч Д.Буяндэлгэрийг урилаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэрхэн тогооч мэргэжлийг сонгосон талаар ярилцлагаа эхлэе?
-Би 1981 онд Ардын армийн 124 дүгээр ангид алба хааж байлаа. Нэг өдөр бага дарга биднийг жагсааж хоол сайн хийдэг цэрэг урагшаа нэг алх командаар өөрийн мэдэлгүй урагш 20 шахам цэрэгтэй алхсан байсан. Биднээс 6 хүнийг цэргийн гал тогооны “А” тогоочийн бэлтгэгч хийлгэсэн.
Яагаад өөрийн мэдэлгүй урагш алхав. Цэрэгт өлсөж байсан юм уу?
-Би айлын хамгийн эрх танхи хүүхэд байсан. Өлсөх энэ тэрийг үнэндээ үзээгүй цэрэгт ирээд жаахан өлсөөд гал тогоо гэхлээр өөрийн мэдэлгүй урагш гарсан байх. Ингээд л анх гал тогоотой холбогдож байлаа. Цэргээс халагдсан жил том ах маань намайг айлын эрх танхи хүүхэд хар, бор ажил хийж хоолоо олж идэж чадахгүй.
Тиймээс хоол ундандаа ойр байг гээд худалдааны техникум руу хөтлөөд оруулсан. 1980 оны дундуур тухайн үед манай найз нар намайг эмэгтэй хүний мэргэжил эзэмшлээ гээд л шоолж байлаа. Би ч эхэн үедээ нээрээ л эмэгтэй хүний мэргэжил эзэмших гээд байгаа юм байх гээд санаа зовдог байсан. Суралцаад ирэхэд энэ мэргэжилдээ өөрийн эрхгүй татагдсан.
Тогооч хүн өндөр мэдрэмжтэй байдаг байх…
-Олон улсын тогооч нартай ярилцаад сууж байхад энэ мэргэжил бол хүнд, хариуцлагатай, хэцүү мэргэжил гэж үздэг. Тогооч хүнд мужаан хүний дархан ухаан, эмч хүний нарийн мэдрэмж, уран барималч хүний уран сэтгэмж гэх мэт зүйл нэг дор хуралдсанаар сайн тогооч болдог.
Уригдсан зочиддоо хийж өгдөг дуртай гарын хоол?
-Яг тэр энэ гээд байдаггүй. Хүнд сэтгэлээсээ юм хийж өгөх шиг сайхан зүйл үгүй. Тиймээс сэтгэлээ шингээж хийж өгсөн хоолоороо дайлах дуртай.
Тэгвэл сэтгэл шингэсэн хоол амттай байхнээ…
-Энэ дэлхий дээр ээжийн хийсэн хоол шиг амттай сайхан хоол байдаггүй. Ээж хүн үр хүүхдүүддээ сэтгэлээсээ л хоол хийж өгдөг юм. Тиймдээ ч ээжийн минь хийж байсан хоол шиг амттай сайхан хоолыг одоо ч олж амсаагүй явна.
Монголчууд олон нэр төрлийн хоолыг туршиж, хийж иддэг болжээ?
-Тийм ээ. Нэг үеэ бодвол хоол хүнсний бүтээгдэхүүний олдоц нэмэгдсэн байна. Тэднийг хоол хүнсэндээ зохих горимын дагуу хэрэглэх нь чухал. Сайн мэдэхгүй зүйлээ хамаагүй хэрэглэж болохгүй.
Зөв хооллолт гэж юу вэ?
-Зөв хооллолт гэхээр л мах идэж, болохгүй гэх хүмүүс зөндөө байдаг. Хүн идэх гэж байгаа хүнсэндээ анхаарч тэднийг хооронд нь зүгээр нэг холиод идэх биш, тухайн хүнс хоорондоо зохицох эсэхийг сайн мэдэх нь чухал. Сүүлийн үед олон төрлийн лаазалсан, савласан янз бүрийн амтлагч дэлгэрчээ.
Үүнийг дагаад хоолондоо сайхан амт оруулах гэж баахан амтлагч хийгээд л тэр хоолноос 3 настай бяцхан хүүхэд, 20 настай залуу, 80 настай буурал ч иддэг. Тэдний ходоодны боловсруулалт үйл ажиллагаа өөр өөр шүү дээ.
Мастер тогооч гэдэг цолыг хэдэн онд авч байв?
-Энэ цолыг 1967 онд өгч эхэлсэн. Миний хувьд 1994 онд авсан. Монгол Улсын 60 дахь мастер тогооч болсон. 2013 оны байдлаар Монгол Улсад 282 мастер тогооч байна. Монголын мастер тогооч нар дэлхийн хэмжээнд яригдах ур чадвартай гэдэг нь олон улсын чанартай уралдаан тэмцээнээс харагддаг.
Монголын мастер тогоочдын холбоо хэзээ байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-2013 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Манай байгууллагад 30 гаруй мастер тогооч нэгдсэн. Тус байгууллагын зорилго гэвэл Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт шинээр орж ирж буй боловсон хүчинг улам мэргэшүүлж, тэдний нэр хүндийг олон улсын тавцанд гаргах, хоол үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулагдсан байгууллага.
Мөн бидэнтэй хамтарч ажиллахийг хүсдэг байгууллагууд ч цөөнгүй. Манай холбоо ЗХЖШ-тай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй. Зэвсэгт хүчинд алба хааж байгаа тогооч, тэр ч бүү хэл хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдад анги байгууллага дээр нь очоод сургалт явуулж, тогооч мэргэжилтэй боловсон хүчин болгох боломж манай холбоонд бий.
Сүүлийн асуулт мэргэжил нэгт тогооч нартаа хандаж хэлэх зүйл байгаа байх?
-Би маш олон тогооч шавь, найз нартай. Тэдэндээ үргэлж нэг зүйлийг захидаг. Тогооч хүн бол их буянтай ажил, энэ буянтай ажлын нэрээр нүгэл үйлдэхгүй шүү л гэж захидаг.
Дэд ахлагч А.Алтанхуяг
Эх сурвалж: “Соёмбо” сонин

чехлы для iphone 5 спбbest escortsльготный кредит на развитие малого бизнесасоздание положительного имиджа компании


Ээжийнхээ хийдэг шиг амттай хоолыг олж амсаагүй л явна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Nora Огноо: 2 November 2013 Reply

Setgel shingesen hool buhen sauhan Hen hiisen bh ni er chuhal bish
Herev ta eejiihee hiideg bsan hoolnoos iluu hool idej bgaagui yum bol manai togooch nariin hiisen hoolond muu dun tavih yostoi bh nee. Alivaa yumand tuilshirch bgui ee.
Eej bol eej harin togooch bol arai uur uhagdahuun gedgiig oilgoj l baimaarsan daa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex